Өнөөдрөөс экспресс чиглэлийн автобус үйлчилж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.05.20-нд нийтлэгдсэн

Өнөөдрөөс экспресс чиглэлийн автобус үйлчилж эхэллээ

Улаанбаатар хотын төв зам дагуу өнөөдөр /2019.05.20/-өөс эхлэн нэмэлтээр автобус үйлчилж эхэлнэ. Нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай хүргэх зорилгоор экспресс чиглэлийг нэвтрүүлж байгаа бөгөөд Таван шараас Зүүн дөрвөн зам хүртэл ердөө 10-15 минут зарцуулах боломжтой гэж албаныхан хэлж буй. Тодруулбал, шинээр гурван экспресс чиглэлийг нээсэн нь зөвхөн тогтоосон тодорхой зогсоолуудад л зогсож үйлчлэх юм. Тухайлбал, иргэдийн хамгийн их дамжин суудаг Таван шар, Саппоро, 10 дугаар хороолол, Ард кино театр зэрэг  зогсоолоос иргэд уг экспресс автобусанд суун зорчих боломжтой ба бүх автобусны буудал бүрт зогсохгүй юм байна. Экспресс чиглэл нь дараах чиглэлүүдэд үйлчилнэ.

ЭКСПРЕСС ЧИГЛЭЛҮҮД 

Өөрчлөлт орох нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдийн төлөвлөлт

Экспресс 1 чиглэл: “ТАВАН ШАР-ЗҮҮН ДӨРВӨН ЗАМ”: 

-Энэ чиглэл нь Энхтайваны өргөн чөлөөгөөр Таван шараас Зүүн дөрвөн зам хүртэл үйлчлэх бөгөөд Таван шар, Хар хорин, Саппоро, 10 дугаар хороолол, 25 дугаар эмийн сан, Баруун дөрвөн зам, УИД, Сүхбаатарын талбай, Өргөө амаржих газар, Зүүн дөрвөн зам гэсэн 10 зогсоолд зогсоно. Ингэснээр автобусны зогсоолуудын ачааллыг 20 орчим хувиар бууруулах боломжтой.

Экспресс 2 чиглэл: “ТАВАН ШАР-БӨМБӨГӨР-ХӨГЖИМ БҮЖИГ”:

Энэ чиглэл нь Таван шараас хойгуураа буюу Самбуугийн гудамжаар шуурхай үйлчлэх чиглэл бөгөөд Таван шар, 32 дугаар байр, Саппоро, 10 дугаар хороолол, 25 дугаар эмийн сан, Элба дэлгүүр, Бөмбөгөр худалдааны төв, Чингэлтэй дүүрэг, МУИС, Хөгжим бүжгийн коллеж гэсэн 10 зогсоолд үйлчилнэ. Ингэснээр автобусны зогсоолуудын ачааллыг 25 орчим хувиар бууруулах юм байна.

Экстресс 3 чиглэл: Зунжин-7 буудал-Ард кинотеатр-ТЭЦ3

Экспресс 3 чиглэл: “ЗУНЖИН-7 БУУДАЛ-АРД КИНОТЕАТР-ТЭЦ3”

-Энэ нь босоо чиглэлд буюу Зунжин худалдааны төвөөс ТЭЦ-3 хүртэл шуурхай үйлчлэх боломжийг бүрдүүлжээ. Долоон буудал, 17 дугаар сургууль, 32-ын тойрог, Хүнсний дөрөвдүгээр дэлгүүр, Ард кино театр, Баянгол зочид буудал, 120 мянгат, Ажилчдын соёлын ордон, Таван богд компани, ТЭЦ-3 гэсэн 12 зогсоолоос иргэд зорчих юм. Ингэснээр Чингисийн өргөн чөлөөний цэгүүдийн ачаалал 20 орчим хувиар буурна. Нийт 10 минут орчим хугацааг зарцуулна.

Үүнээс гадна "Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-МУБИС-Ард кино театр" чиглэлд өөрчлөлт орж БЗД-ийн 6, 12, 13, 14, 18 дугаар хорооны иргэдийн санал хүсэлт зорчих эрэлтэд нийцүүлж одоогийн Ч:30а "Жанжин клуб-Зүүн дөрвөн зам-МУБИС-Ард кино театр", "Ч:30б Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-МУБИС-Ард кино театр" чиглэлүүдийг нэгтгэн нэг чиглэл болгожээ. Мөн богино эргэлийн Ч:71 “Дүнжингарав-Баянмонгол хороолол-Хүннүш 2222-Төв цэнгэлдэх хүрээлэн” гэсэн шинэ чиглэлийг нэвтрүүлжээ. Нийтийн тээврийн үйлчилгээ хүрээгүй суурьшлын цэг болох Энканто хотхон, Хүннү 2222, Академи хотхоны иргэд энэ чиглэлээр үйлчлүүлэх боломжтой. Тус чиглэл нь Энхтайваны өргөн чөлөөний ачааллыг нэмэгдүүлэхгүй ба 120 мянгат хүргэснээр хотын аль ч цэгт хүрэх боломж бүрдэж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж