Орчин үеийн хүн төрөлхтний хувьд хамгийн том аюул занал нь шинэ халдварт өвчний цартахал болно хэмээн Microsoft корпорацийн тэргүүн асан Билл Гейтс үзэж байна. Америкийн Vox сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрбумтан энэ тухай өгүүлжээ.
“Испани”-ийн вирус олон арван сая хүнийг үхэлд хүргэсэн юм. AP Photo/ National Museum of Health
Өвчний дэгдэлт нь өргөн цар хүрээтэй дайн шиг цаг ямагт сүйрэл дагуулдаг гэж Гейтс сануулав. Тэрбумтны сануулснаар, ХХ зуунд дэлхийн хоёр дайн мөн 50 сая хүний аминд хүрсэн испанийн гэх томуу хамгийн их хохирол авчирсан байв.
Испанийн гэх томуутай төстэй халдварт цартахал хэрхэн тархах тухай зураглалыг тэрбумтан гаргаад шинэ халдварт өвчний дэгдэлт 250 хоногийн дотор 33 сая хүнийг хөнөөх магадлалтай гэжээ.
“Зарчмын хувьд цартахал 60 хоногийн дотор дэлхийн бүх хотуудад тархах бөгөөд тийм зүйл испанийн томуугийн үеэр гараагүй” гэсэн Гейтсийг үгийг сэтгүүл нийтлэн онцолжээ.
AP Photo/ WHO, Mathilde Missioneiro
Хүн төрлөхтний түүхэнд халдварт өвчин тархах хамгийн аюултай үе бий болсон бөгөөд өвчний тархалтад хүмүүсийн эрчимтэй шилжилт гол нөлөө нь болох ажээ. Гейтсийн даалгаварыг биелүүлэн мэргэжилтнүүд сүйрлийн загварыг гаргасан байна. Мөн одоо 1918-1919 онуудын испанийн томуугийн тархалтын үеийнхээс хүмүүс 50 дахин илүү хөдөлгөөнд орсон байгааг тэд тогтоожээ.
Хүн төрлөхтний бусад гол аюулыг нэрлэхдээ цөмийн дайныг Билл Гейтс нэрлэв. Мөн тэрээр галт уулын дэлбэрэлт, газар хөдлөлт, сансрын биеттэй дэлхий мөргөлдөх зэргийн сүйрлүүдийг аюултай гэж үзжээ. Гэхдээ байгалийн гамшиг нь халдварт өвчнийг бодвол 10 саяас дээш хохирогчидтой байхгүй гэж Гейтс өгүүлсэн байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР