Алсугийн охин "The Voice kids" шоуны санал хураалтыг худалдаж авсан уу?

Хуучирсан мэдээ: 2019.05.20-нд нийтлэгдсэн

Алсугийн охин "The Voice kids" шоуны санал хураалтыг худалдаж авсан уу?

Алсугийн охин "The Voice kids" шоуны санал хураалтыг худалдаж авсан уу?

Дэлхийн 60 гаруй улсад зохион байгууллагддаг "The Voice" шоу ОХУ-д шуугиан дэгдээгээд байна. ОХУ нь хүүхдүүдэд зориулан "Голос, дети" /The Voice. kids/ шоуг зургаа дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд тус шоуны зургадугаар улиралд та бидний сайн мэдэх дуучин Алсугийн охин оролцож, ялагч болсон нь өнөөдрийг хүртэл олон нийтийн дургүйцлийг ихэд төрүүлээд байгаа ажээ. Олон нийт цахим орчинд дуучин Алсугийн охин ялагч болсон даруйд хүчтэй шүүмжилж, 3алдартай ээжийнхээ буянаар ялсан, үзэгчдийн саналыг худалдан авлаа3 хэмээн шүүмжилж, эцэст нь Первый канал тус шоуны зургадугаар улиралын дүнг цуцалж, ялагчийг тодруулахын тулд дахин тусгай шоу хийхээр төлөвлөжээ.

Первый каналын зүгээс ялагчийг тодруулах санал асуулгад гаднын нөлөө орсон гэж үзэж, ийнхүү санал асуулгын дүнг цуцалсан ажээ. Зохион байгуулагчдын мэдэгдэлд дурдсанаар, "Голос, дети"  шоуны зургадугаар улиралд хэн нэгэн үзэгчийн саналыг удирдах гэж оролдсон эхний бөгөөд сүүлчийн тохиолдол байх ёстой. Үзэгчийн санал хураалтын төхөөрөмжийг шалгах болсон гол шалтгаан нь хэн нэгнийг буруутгах гэсэндээ биш хиймэл оюун ухаан санал хураалтыг баталгаажуулж байгаа эсэхийг л тогтооход оршино" гэдгийг онцолжээ.

Ялагчийг тодруулах "тусгай шоу" тавдугаар сарын 24-нд болох бөгөөд Первый канал шууд дамжуулна. Энэхүү тусгай шоунд “Голос, дети" шоуны өмнөх улиралын ялагчдыг урьсан бөгөөд одоогоор тэд тус шоунд дахин оролцох эсэх шийдвэрээ хараахан гаргаагүй байгаа гэв.

ЮУ БОЛОВ

"Голос, дети" шоуны зургадугаар улирлын эцсийн шатны шалгаруулалт дөрөвдүгээр сарын 26-нд болсон. Ялагчийн төлөө дуучин Алсу-гийн охин Микелла Абрамова болон Валерий Кузазов, Ержан Максим нар өрсөлдсөн юм. Санал асуулгын дүнгээр Микелла 56.5 хувийн саналыг авч, ялагч болсон билээ. Гэтэл олон нийт энэхүү ялалтыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ нийгмийн сүлжээгээр илэрхийлж  эхэлсэн билээ.

Энэ үед Первый канал үзэгчдийн саналыг тоолох явцад зарим нэг ойлгомжгүй байдал гарсан, саналыг дахин тоолно гэдгээ амалсан. Үзэгчдийн санал асуулгын тооллогыг  Group-IB шалгаж байгаа бөгөөд ямартай ч цахим халдлагад өртөөгүй гэдгийг мэдэгдээд сарын сүүлээр шалгалтын дүн гарна гэжээ.

Болж буй үйл явцтай холбоотойгоор ОХУ-ын одод үзэл бодлоо илэрхийлж эхэлжээ. Тэдний зарим нь алдартай эцэг эхтэй байлаа гээд шоуны саналыг худалдан авна гэсэн үг биш гэдгийг хэлээд эцсийн шалгаруулалтад тунаж үлдсэн гурван хүүхдэд урам, дэм хайрласан юм. Үүнээс гадна, Максим Галкин хоёр хүүхдээ төрөл бүрийн дууны тэмцээнд оролцуулахгүй гэдгээ мэдэгдсэн билээ. Максим Галкин болон Алла Пугачева нар Лиза болон Гарри гэсэн хоёр хүүхэдтэй билээ.

А.АНИР

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж