НӨАТ: 80 саяын 2, 50 сая төгрөгийн 1 азтан тодорчээ

Хуучирсан мэдээ: 2019.05.20-нд нийтлэгдсэн

НӨАТ: 80 саяын 2, 50 сая төгрөгийн 1 азтан тодорчээ

НӨАТ: 80 саяын 2, 50 сая төгрөгийн 1 азтан тодорчээ

НӨАТ-ын урамшууллын 2019 оны дөрөвдүгээр сарын сугалааны тохирол өчигдөр орон даяар шууд явсан. Энэ удаагийн тохирлоор 80 сая төгрөгийн хоёр азтан тодорчээ. Тохиролд 2019 оны дөрөвдүгээр сарын 1-30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтуудыг хамруулсан бөгөөд хамгийн бага буюу сугалааны сүүлийн гурван орон таарсан хэрэглэгчид 30 мянган төгрөг хожих бол дөрвөн орон таарсан хэрэглэгчид шууд 100 мянган төгрөг хожих эрх авна. Хэрэв таван орон таарвал нэг сая, зургаан орон таван сая, долоон орон арван сая, найман орон таарвал 50 сая төгрөг тус тус хожих байсан юм.

Тохиролд,

  • 30 мянган төгрөгийн азтан 23,659
  • 100 мянган төгрөгийн азтан 2,327
  • 1 сая төгрөгийн азтан 230
  • 5 сая төгрөгийн азтан 24
  • 10 сая төгрөгийн азтан тодроогүй
  • 50 сая төгрөгийн 1 азтан
  • 80 сая төгрөгийн 2 азтан тус тус тодорлоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж