Гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүдийн 90 хувийнх нь гэр бүл "асуудалтай"

Хуучирсан мэдээ: 2019.05.20-нд нийтлэгдсэн

Гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүдийн 90 хувийнх нь гэр бүл "асуудалтай"

Цагдаагийн ерөнхий газраас хэрэгжүүлж буй “Зөв тусгал” аян улс орон даяар хэрэгжиж эхлээд байна. Учир сүүлийн жилүүдэд хүүхэд холбогдсон, хохирогч болсон хэргүүд гарч олныг цочирдуулсаар буй. Үүний цаадах шалтгааныг төдийлөн мэдэхгүйгээс болж хүүхдээ гэмт хэрэгтэн болгох эсвэл гэмт хэргийн золиос болгож яахаа мэдэхгүй суугаа олон эцэг эхчүүд бий.

Энэ талаар ЦЕГ-ын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан “Энэхүү зөвлөгөөн нь хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс сэргийлэх, эерэг аргаар хүмүүжүүлэх, ёс суртахууныг гэр бүлд төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгох чиглэлээр олон нийтийг соён гэгээрүүлэх, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж байгаа шалтгаан нөхцөлийг арилгахад чиглэнэ” гэдгийг онцоллоо.

Статистик мэдээллээс харахад Монгол Улсад нийтдээ 1,2 сая хүүхэд байдаг бөгөөд жилд дунджаар 1000 орчим хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 1500-2000 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирч байна. Манай улсын хувьд хүүхдийн гэмт хэрэг гаралтыг хүн амынхаа тоотой харьцуулахад их гэж үздэг. Хүүхэд гэмт хэрэгт холбогдох маш олон шалтгаантай. Хамгийн гол нь ажилгүйдлээс үүдэлтэй ядуурал, архидалт гэр бүлийн уур амьсгал, хүүхдийн хүмүүжилд их нөлөөдөг гэсэн судалгаа бий. Өнөөдөр гэмт хэрэг үйлдэж буй хүүхдүүдийн 90 орчим хувийнх нь гэр бүл ямар нэг асуудалтай нь байдаг гэнэ. Гэр бүлийн хайр халамж дутуугаас болж, нөгөө талаас эцэг эхийн хараа, хяналт муутайгаас үүдэж бага насны хүүхэд бусдын халдлагад өртөж байна.  Ингэхдээ хүүхдийн эсрэг үйлдэгдсэн хүчирхийллийн 70-80 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгддэг ажээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж