ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ 2019.V.21-2019.V.27

Хуучирсан мэдээ: 2019.05.20-нд нийтлэгдсэн

ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ 2019.V.21-2019.V.27

ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ 2019.V.21-2019.V.27

ХОНЬ

Долоо хоногийн эхэнд таагүй мэдээ дуулах юмуу гэнэтийн уулзалт тохионо. Хосууд харилцаанд сорилт, таагүй  нөхцөл байдал үүснэ.  Уруу татагчдаас зайгаа барих хэрэгтэй. Аливаа бэрхшээл таныг улам хурцалж, эрч хүчийг өгнө. Удирдах, зохион байгуулах чадвараа хамт олны дунд гаргаж чадна.  Нөхцөл байдлыг ашигтайгаар эргүүлэхийн тулд бусдын санаа бодлыг хүлээж авч сурах хэрэгтэй. Биед зовиур шаналгаагүй ч тогтмол эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж байх хэрэгтэй. Салхинд гарч, сэтгэлээ сэргээж, тархиа шинэ эрч хүчээр цэнэглээрэй.

ҮХЭР

Уламжлалт бус хандлага, зөн билэгтээ найдан ажил хэргээ урагшлуулах хэрэгтэй. Орлогын шинэ эх үүсвэртэй болох боломжтой. Ойр дотнын хүмүүс танд хэрэгтэй зөвлөгөөг өгнө. Долоо хоногийн дундуур арилжаа наймааны ажилд идэвхи санаачлага гаргасны хэрэггүй. Эрсдэлтэй, сайтар шалгаж нягтлаагүй ажил эхлүүлэх, худалдан авалт хийх шаардлагагүй. Гаднын нөлөөллөөс болж сайтар төлөвлөсөн ажил тань нуран унах магадлалтай. Шийдэмгий байдлаа алдалгүй, нэрэлхүү бардам зандаа хөтлөгдөхгүй явбал хүссэн үр дүндээ хүрэх болно. Сонирхолтой хүнтэй танилцаж, хайрын романс эхлүүлнэ.

ИХЭР

Сайнтай, муутай долоо хоног болно. Хувь заяаны гэнэтийн эргэлт тохионо. Өөрийн төлөвлөгөө, нууцыг бусдад бүү дэлгэ. Эмэгтэйчүүд хөнгөн шохоорхол, шинэ танилаас болгоомжлох хэрэгтэй. Хөнгөмсөг явдлаас зайлсхий. Таагүй нөхцөл байдал нь дарга, хамт олонтойгоо зөрчилдсөнөөс үүсч магадгүй. Ажилдаа их хүчин чармайлт гаргаж, шинэлэг арга барилаар ажилласнаар сайн үр дүнд авчирна. Уран бүтээл туурвих, гүн ухаан судлах, оюуны эрэл хайгуул хийхэд тохиромжтой. Эрүүл мэндийн байдал сайн байна.

МЭЛХИЙ

Долоо хоногийн эхээр танаас сайн төлөвлөгөө, зохион байгуулалтыг шаардана. Гэртээ том зүйл худалдан авах, засвар хийх эсвэл засч тохижуулахад таатай. Долоо хоногийн дундуур ажлын хажуугаарх аар саар зүйлд анхаарлаа бүү сарниул. Фитнесээр хичээллэх, биеийн хүчний ачаалал авах нь таньд тустай. Хэрвээ танд хэн нэгэн шинэ ажлыг санал болговол эргэлзэлгүйгээр шууд зөвшөөр. Хэрүүл маргааныг удаан үргэлжлүүлэхгүйн тулд зарим үед дуугүй өнгөрч сур. Хосууд нэгэндээ халамжтай байхыг сануулж байна.

АРСЛАН

Хэрэв та хэрэгтэй үед өөрийнхөө зөв гэдгийг бусдад итгүүлж чадвал амжилт тань баталгаажна. Үүнийг хүчээр хийх гэж бүү зүтгээрэй. Шийдмэг байдлаа алдалгүй оногдсон ажлаа гүйцэтгэвэл сайн үр дүнд хүрч, олны сайшаалыг хүлээнэ. Долоо хоногийн сүүлээр эрсдэлтэй нүүр тулна. Муу санасан хүмүүсийн арганд автах эрсдэлтэй. Үнэнч сайн найзаа алдаж болзошгүй. Таагүй нөхцөлд өөрийгөө хянаж, сэтгэл хөдлөлтдөө автах хэрэггүй. Энэ удаад адал явдлаас зайлсхийснээр хүсээгүй үр дагавараас зугтаж чадна.

ОХИН

Энэ долоо хоногийн турш сэтгэл санаа тань тааламжгүй байх бололтой. Шалтгаангүйгээр түгших, өөртөө таалагдахгүй байх, өөрийн ажилдаа эсвэл эргэн тойрныхондоо дургүйцэх сэтгэл төрж болзошгүй. Сэтгэл санааны мэдрэг байдал ба бодит байдалд эрүүл дүн шинжилгээ хийх нь тэнцвэртэй байдалд хүргэнэ. Хайр сэтгэлийн харилцаанд хямралын үе эхэлж байгааг одод анхааруулжээ. Долоо хоногийн сүүлээр бүтээлч сэтгэлээ, урам, онгод сэргэнэ. Мах, махан бүтээгдэхүүнээс аль болох татгалзаж, сүү, цагаан идээ түлхүү хэрэглэхийг хичээ.

ЖИНЛҮҮР

Долоо хоногийн эхэнд аливаа эрсдэлтэй алхмыг зоригтойгоор хийж болно. Ажил тань бүтэлгүйтэж, нурвал сэтгэлээр унах хэрэггүй. Удирдлагатайгаа харилцахад тааламжтай байна. Төлөвлөгөөгөө өөртөө хадгалж, бусдаас нууцал. Сэтгэл санаа үе үе өөрчлөгдөж, эргэн тойрныхондоо муухай ааш авир гаргаж магадгүй юм. Нэгэн хэвийн жигд амьдралаас залхсан байж ч болох. Та нөхцөл байдлаа өөрчлөх гээд оролдох хэрэгтэй. Таны сэтгэл санааны байдал тун сайхан байлаа ч хүмүүстэй харилцах гэсний хэрэггүй. Мөн бусдыг эвлэрүүлэх гэж маргааны дундуур оролцох хэрэггүй.

ХИЛЭНЦ

Таагүй долоо хоног. Бизнесийн шинэ санаа бүтэлгүйтэж, итгэл найдвараа алдаж, урам хугарч магадгүй. Таагүй мэдээ сонсч, найз нөхөдтэйгөө үл ойлголцох бололтой. Долоо хоногийн дундуур бүх хүч чадлаа ажилдаа зориулах хэрэгтэй. Хов живний бай болж, бусдад чижлүүлж ч магадгүй. Долоо хоногийн сүүлээр таагүй зүйлс аажмаар үгүй болж, сэтгэл санаа сэргэнэ. Өөрийнхөө болоод гэр бүлийхнийхээ эрүүл мэндэд анхаарлаа хандуулаарай.

НУМ

Шинэ алхам хийхийн тулд өнгөрснөө хүлээн зөвшөөрч, мартах хэрэгтэй. Таны бүтээлч бодол санаа, учир шалтгааныг олох гэж эрэлхийлдэг зан амжилт дагуулах нь гарцаагүй. Хэн таны жинхэнэ анд нөхөр, хэн нь ашиг хонжоо хайгч, эсвэл зүгээр аялдан дагалдагч гэдгийг ойлгосон өдрүүд байх болно. Найз нөхдийнхөө дунд хэзээ ч өөрийгөө гээж болохгүй. Оюун санаа хурц, сэргэлэн байх болно. Айсуй долоо хоногт та боловсрол, мэдлэг мэдээллийн чанартай ажил төлөвлөвөл амжилт олох нь гарцаагүй.Ажлын санал, уулзалт, ярилцлага ар араасаа хаалга тогшиж, санхүүгийн хувьд ч хэд хэдэн ашигтай хөрөнгө оруулалт хийж чадна.

МАТАР

Өөрөө өөрийгөө урам зоригоор цэнэглэх үе. Сэтгэл санаа, бие махбодийн эрүүл мэнд танд зайлшгүй шаардлагатай. Амжилтад хүрэхийг хүсч байвал эхлээд өөрөө эрүүл саруул, цовоо сэргэлэн байхыг хичээ. Эрсдэлийг даван туулж, зоримог шийдвэр гаргаарай. Найз нөхдөөс тусламж ирнэ.Эр зориг, хатуужил. Ирэх долоо хоногийг энэ хоёр үг тодорхойлох болно. Зөвхөн ярихаас илүү сайн сонсогч байж сурах хэрэгтэйг ойлгосон долоо хоног байх болно. Бусдыг чин сэтгэлээсээ сонсох нь ямар ч үнэтэй зөвлөгөөнөөс илүү байдаг гэдгийг санаарай.

ХУМХ

Алдаагаа засч, мухардлаас гарах үе. Таны шийдэмгий бус байдал таныг зовоож байна. Долоо хоногийн эхээр санхүүгийн асуудлаа шийдвэрлэхэд таатай. Ажил хэрэгт үйл явдал өрнүүн, завгүй өдрүүд үргэлжилнэ.  Өөрийн бодлоо бодит ажил болгох хэрэгтэй. Ямар ч эхэлсэн  амжилттай дуусах болно. Нийгмийн олон төрлийн үйл ажиллагаанд оролцох хэрэгтэй болно. Гэхдээ хэтэрхий олон зүйл рүү үсчих хэрэггүй. Хуулийн асуудлууд таны санааг зовоож тавгүйтүүлэх бололтой. Хэн нэгний хэрэгт хөндлөнгөөс оролцох, батлан даалт гаргах хэрэггүй.Долоо хоногийн сүүлээр гэртээ байж, сайтар амрахыг хүсэх бололтой. Эрүүл мэнддээ анхаарч, дотор эрхтний өвчнийг эмчлүүлэхэд тохиромжтой.

ЗАГАС

Яльгүй жижиг эрсдэлээс эмээж, гайхалтай саналаас татгалзах хэрэггүй. Одоо л хөдлөх цаг. Дотоод чанар, нууцлаг байдал давамгайлсан өдрүүд таныг хүлээж байна. Шалтгаангүйгээр догдолж, сэтгэл санаа туйлын эмзэг байх бололтой. Хосуудын үе. Хосоо хэдийн олсон загасныхныг туйлын таатай, романтик өдрүүд хүлээж байна. Зарим хосууд хайр дурлалын харилцаагаа шат ахиулахыг хүсэх бололтой. Харин ганц бие хүмүүсийн хувьд найз нөхдийнхөө хүрээлэл дунд, зугаатай, наргиантай мөчүүдийг өнгөрүүлэх болно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж