У.Хүрэлсүх Ш.Раднаасэдийн өргөдлийг “хадгална” | News.MN

У.Хүрэлсүх Ш.Раднаасэдийн өргөдлийг “хадгална”

У.Хүрэлсүх Ш.Раднаасэдийн өргөдлийг “хадгална”

У.Хүрэлсүх Ш.Раднаасэдийн өргөдлийг “хадгална”

МАН-ын Хяналтын хороо хуралдаж, намаас УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарт таван жилийн хугацаанд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэртэй холбоотойгоор МАН-ын бүлэг Баасан гаригт ээлжит бусаар хуралдаж, МАН-ын Хяналтын хорооны шийдвэрийг хэлэлцсэн юм. МАН-ын зарим гишүүдийн хувьд УИХ-ын гишүүний эрхэд халдсан, төрийн ажилд нам оролцлоо хэмээн шүүмжилж, Төрийн ордонд хэсэг бүлгээрээ уулзалт хийсний дараа бүлэг хуралдав.

МАН-ын бүлгийн хуралдаанд МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар оролцож,  хорооныхоо шийдвэрийг танилцуулсан байна. Гишүүд асуулт, тодруулга авч, энэхүү шийдвэрээ Хяналтын хороо цуцлах ёстой гэсэн байр суурийг ч илэрхийлж. Харин Хяналтын хорооны дарга Батбаатар “Хяналтын хорооны шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй, энэхүү шийдвэрийг намын Удирдах зөвлөлөөр хэлэлцэх ёстой” хэмээн тас гүрийж. Энэ нь МАН-ын зарим гишүүдийн дургүйг хүргэж, багагүй маргаан ч дэгдээсэн гэнэ. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хувьд “Намын энэ шийдвэрийг Хяналтын хорооны дарга Д.Батбаатар дангаараа гаргана гэж байхгүй” гэдгээ илэрхийлжээ.

Харин намын даргын хувьд Хяналтын хорооны энэхүү шийдвэрийг огт мэдээгүй байсан, гэхдээ Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарын гишүүдийг зөвтгөөгүй гэнэ.

Ийнхүү бүлгийн хурлын дараа МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордонд хуралдсан. Удирдах зөвлөлийн хуралдаан оролцсон гишүүдийн олонх хүлээж авах боломжгүй, Хяналтын хороо шийдвэрээ эргэн харах шаадлагатай хэмээн үзсэн юм.

Ийнхүү Удирдах зөвлөлийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд намын даргадаа намаасаа гарах өргөдлөө өгсөн юм. Гэвч намын дарга У.Хүрэлсүх “Энэ өргөдлийг чинь би хүлээж авахгүй, гэхдээ хадгалж байя. Ш.Раднаасэдээ намаас гарна гэсэн зүйл байхгүй, байж бай” гэсэн хариу өгчээ.

Сануулахад, МАН-ын Хяналтын хороо УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа Оюутолгойд шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцүүлэхээс өмнө Оюутолгой компанид хүргүүлснээ хүлээн зөвшөөрсөн. Харин УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хувьд Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг тооцохдоо гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөр дуусгавар болгох заалтыг оруулсан. Тиймээс Ш.Раднаасэд гишүүнийг Хууль зүйн байнгын хорооны даргын албан тушаалаас нь чөлөөлөх, намаас таван жилийн хугацаанд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх нь зүйтэй гэж үзэн тэдэнд намаас таван жилийн хугацаанд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэдэг шийдвэрийг тус намын Хяналтын ерөнхий хороо гаргаад байсан юм.

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

амарбаясгалан 2019-05-20 157.230.177.134

мэдээж жижиг хүн амьтай аймгаа булаацалдаж байгаа санаа шүү дээ.

Avatar

OOOO 2019-05-20 202.9.44.91

Namaas garna gedeg ni dahij devshine geed goridood ailgaj baigaa ni yum uu

Avatar

иргэн 2019-05-20 202.179.25.128

Хүрэлсүх бол жинхэнэ Худалч хулхи Шүдтэй Арслан

Avatar

Зочин 2019-05-20 182.160.1.81

HUUN HELELTSEH HUGATSAAG BAGASGASNAAR ODOO ULSAD HEDEN SAY SAY TUGRUGIIN HOHIROL UCHRUULSAN AWILGALCHID ALBAN TUSHAALAA ASHIGLADAG NUHDUUDEE SULLAAD AWCHIHSAN ULSUUD SHUUDEE ULAAN ICHDEGGUI LUIWRCHID

Avatar

Зочин 2019-05-20 103.57.93.72

РАДНААСЭД ШИГ ШУДАРГА ХҮН МАН-ААР БАРАХГҮЙ МОНГОЛД ҮНЭТЭЙ ИРГЭН МӨН ЮМ. УИХ-ЫН ШИЙДВЭРИЙГ ТЭР ГАРГААГҮЙ. ТҮҮНД ЛУЙВАРЧИД, АН Л ДУРГҮЙ. ХАРИН ДАМБА-ОЧИР ШИЙТГЭЛЭЭ ХҮЛЭЭХ ЁСТОЙ БАЙХ. БАРЬЦААД ХЭРЭГГҮЙ.

Avatar

хүн ёсны зөвлөх 2019-05-20 202.9.42.226

хүрэлсүх чи бол зүгээр л нэг хэнээтэй жүжигчин ард түмэн чамайг мэднэ шүүдээ. чамд ичих булчирхай гэж байна уу.зүгээр л гитар барьчихаад марзаганаж суу. юуны чинь ерөнхий сайд . ёо ёо. ээ бүү үзэгд

Avatar

хүн ёсны зөвлөх 2019-05-20 202.9.42.226

хүрэлсүх чи бол зүгээр л нэг хэнээтэй жүжигчин ард түмэн чамайг мэднэ шүүдээ. чамд ичих булчирхай гэж байна уу.зүгээр л гитар барьчихаад марзаганаж суу. юуны чинь ерөнхий сайд . ёо ёо. ээ бүү үзэгд

Avatar

zochin 2019-05-20 202.55.188.37

Ene khoyoriigoo ekhleed baikhiin khoroon dargaas ni chuluulukh kheregtei deee

Avatar

Зочин 2019-05-20 64.119.21.160

ХАМГИЙН ХОРСОЛТОЙ НЬ ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААНД ӨӨРЧЛӨЛТ ОРСНООР АТГ ОДООГ ХҮРТЭЛ ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ ДӨЛЖ ТОЙРООД БАЙГАА ЖИНХЭНЭ ТОМ ТОМ УЛСТӨРЖСӨН, САНХҮҮ ЭЗ-ИЙН ГЭМТ ХЭРГҮҮД ХЭРЭГСЭХГҮЙ БОЛЧИХОЖ БАЙГАА ЯВДАЛ ЮМ. ЭНЭ ҮЙЛДЛИЙН АРД АСАР ТОМ ТОМ МӨНГӨ НУУЦААР ЭРГЭЛДЭЖ БАЙГАА ГЭДЭГТЭЙ МӨРИЙЦӨХӨД Ч БЭЛЭН БАЙНА. ГЭМТ ХЭРГИЙН БОЛЗОЛ ХАНГАСАН ИЛ ДАЛД ОЛОН УЛСТӨРЧ НЭРТЭЙ ЛУЙВАРЧИД ҮҮНИЙГ ХАТГАХ НЬ ХАТГАЖ БАТЛАХ НЬ БАТАЛСАН ТҮҮХЭНД ХАРААР БИЧИГДЭХ ҮЙЛДЭЛ БОЛЛОО. ДАМБАОЧИР БОЛ УГААСАА МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ ЮУ Ч ХИЙНЭ

Avatar

Irgen 2019-05-20 202.131.225.150

Odoo Radnaased iiig uzeh hun algaa dald orj uzeesei. Khurelsukh said shiir zaaj bna daa ene hden butelgui nohduuded

Avatar

Зочин 2019-05-20 178.196.87.18

Uhel daguulsan har mortei Hurelsuhiin enhiin tsagt olon hun tsag busaar uhej bna

Avatar

хятадын мөнгө 2019-05-20 180.149.96.90

Женкогийн Хятад дахь айлчлалын үеэр БНХАУ-ын “Хятадын үндэсний техникийн импорт- экспортын корпораци /CMTIC/-тай Монгол Улсын “Мошеа Эко Энержи” компани хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан.. Гүйцэтгэх захирал нь Дааданхүүгийн Батбаатар. МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга. М.Энхболдын Засгийн газрын үед Улсын мэргэжлийн хяналтын газрын даргаар нь ажиллаж байсан

Avatar

Иргэн 2019-05-20 122.201.21.64

Бас л новшийн юм хийсэн гишүүдийнхээ толгойг илээд зөвтгөөд өнгөрч байна. МАН бүр хогийн наманцар болж хувирчээ. ЖДҮ-ийн луйварчдаа бас л хамгаалаад, зөвтгөөд үлдсэн.

Avatar

Шударгаар хариуцлага тооц 2019-05-20 64.119.22.37

Хууль засаж ял завшуулсан хүнтэйгээ хамт булшлагдах гээ юу ??

Avatar

Зочин 2019-05-20 66.181.185.121

Топорын болхи үйл ажиллагаа. Өөрийгөө чангаж тагнасан гэж жүжиг тавьдаг шиг л үзэгдэл. Раднаасэд их зөв хэлсэн бна, Батбаатар толгой мэдэж ийм шийдвэр гаргаж чадахгүй гэж

Avatar

Амар 2019-05-20 202.179.24.81

Ш.Раднаасэд МАНАН мафийн тэрбумын авилгачдыг хамгаалчихаад юун хүний эрх яриад байгаа хог вэ.Ийм хуульч,Хууль зүйн байнгыгн хорооны дарга гэж юу байдаг юм бэ.Айн.

Avatar

РАДНААСЭД.. 2019-05-20 174.50.62.78

Уучлаарай тархины тураалт оркуудаа. Би нэг тэрбумын авилга авсан нэг ангид хамт сурж байсан мэргэжлийн хяналтын байцаагчийг ялаас мултлах гээд эрүүгийн хуулийг 1-р хэлэлцүүлэгт орсон хувилбараас нь өөрчлөөд 2-рр хэлэлцүүлэгээр батлуулчихсан юмаа. Яг нарийндаа гэвэл ХҮРЭЛСҮХ өөрөө энэ захиалгыг надаа өгсөн юм. Ингэснээр Хүрэлсүх МАН болон АН-ы олон авилгачийг ялаас чөлөөлж байгаа юм. Манай хүн жүжиг дэглээд намайг гол дүрд тоглуулаад байгаа юм..

Avatar

Amardayagalan 2019-05-20 103.229.121.186

Ene huuli 2017 ond batlagdsan Ene huuliin ene zaaltaar Radnaasediig harluulah geed 2 jil huleej baigaad say bolson abillagiin hergeer namnakh ajil mini tun butemjtei bolloo. Ingej l minii bolobsruulson 2 jiliin toloblogoo amjilttai heregjij bn aa. Ene Radnaasediig darj zailuulah gesen ajild hamtran ajillasan setguulch and nartaa bayarllaa. Achiig hariulnaa.

Avatar

ХҮРЭЛСҮХ 2019-05-20 174.50.62.78

АВИЛГАЛ МАНДТУГАЙ. НАМАЙГ ЗАСАГ БАРЬЖ БАЙХАД ЯМАР Ч АВИЛГАЧ ШИЙТГЭГДЭХ ЁСГҮЙ. АВИЛГАЧ АВИЛГАЧИДАА ХАЙРТАЙ БАЙДАГ ЮМ. БИ МУЖИК ХҮН ШҮҮ.

Avatar

иргэн 2019-05-20 192.82.66.152

МАН-н Хяналтын хорооны дарга дэд дарга 2-г хамгийн түрүүнд солих хэрэгтэй.МАН төрийн дээр сандайлж суух эрх эдэнд байх ёсгүй.Энэ 2 дарга өөрсдөө хир ёс зүйтэй шударга хүмүүс бэ гэдгийг ч авч хэлэлцэх цаг болжээ.МАН-г жинхэнэ хагалган бутаргаж байгаа нөхдүүд бол Хяналтын хорооныхон.МАН-н УИХ-н гишүүд Хяналтын хороогоо шинэчилэх цаг болсонгоо мэдэрдээ.Шударга гишүүдээ хөөж байгаа нь зөв үү Намын даргаа

Avatar

Хүүк цаана нь байгаа байлгүй 2019-05-20 150.129.141.153

Яаж ч бодсон Хяналтын хороо нь Намын дарга Хүүкийн чиглэлээр л хөдөлнө ш дээ

Avatar

Зочин 2019-05-20 139.5.217.215

Хүрэлсүх өөрөө н**ш болохоор бусдыг новшруулж болохгүй байгаа л даа.

Avatar

zochin 2019-05-20 66.181.168.8

ene 2-oor l dutav gej dee. tegeed ch ene radnaased gedeg nuxur uuriiguu gihsuun baix estoi geed bur bat itgechixsen gar uu ugui yu? estoi aztaidaa garch irsen baidga l neg gar yu be?

Avatar

zochin 2019-05-20 66.181.168.8

ene 2-oor l dutav gej dee. tegeed ch ene radnaased gedeg nuxur uuriiguu gihsuun baix estoi geed bur bat itgechixsen gar uu ugui yu? estoi aztaidaa garch irsen baidga l neg gar yu be?

Avatar

ХАРУУЛ ЗАНГИ 2019-05-20 66.181.167.53

ЮУ ХҮЛЭЭГЭЭД БАЙГАА ЮМ БЭ. НАМААСАА, ИХ ХУРЛЫН ГИШҮҮНЭЭСЭЭ ХӨӨГӨӨД ШҮҮХЭД АГААЧ. ХҮРЭЛСҮХЭЭ ҮҮНИЙГ Л АРД ТҮМЭН ЧИНЬ ХҮЛЭЭЖ БАЙНА. 2020 ОН ОЙРТЛОО. НОВШНООСОО САЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж