“Яг түүн шиг” шоуны найман оролцогчид арван дугаарын турш Монголын болоод дэлхийд алдартай уран бүтээлчдийн дуу хоолой, үйл хөдлөлийг дуурайн, тэдний дүрд хувиран өрсөлддөг нь үзэгчдийн анхаарлыг хамгийн ихээр татдаг. Тус шоунд хэн нь яг түүн шиг байх бол гэх хүлээлт долоо хоног бүрийн Ням гариг бүр үзэгчдийн дунд үүсдэг.
Тэгвэл шоуны гурав дахь дугаар өчигдөр /2019. 05.19/ олны хүртээл болж дуучин Б.Нацагдорж буюу Наки ялалт байгуулж фенүүдээ баярлууллаа. Тэрбээр ӨМӨЗО-ны дуучин С.Тэнгэрийн “heaven” дууг гайхалтай амилуулж шүүгчдээс өндөр үнэлгээ авсан юм.
Сонирхуулахад, тэрбээр өмнөх дугаарт "Luis Fonsi”-гийн “Despacito” дуугаар дугаарын ялагчаар шалгарч дөрвөн сая төгрөгийн эзэн болсон билээ. Шилдэг найман оролцогчид дараагийн дугаарт хос үзүүлбэрийг үзүүлэх аж.
Э.Бурам