НАЦҮ БАШЁ: Рэйва эриний анхны барилдаан том цолтнуудад "халтай" байна

Хуучирсан мэдээ: 2019.05.20-нд нийтлэгдсэн

НАЦҮ БАШЁ: Рэйва эриний анхны барилдаан том цолтнуудад "халтай" байна

НАЦҮ БАШЁ: Рэйва эриний анхны барилдаан том цолтнуудад "халтай" байна

Японы мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын тэмцээн буюу Нацү башё талдаа орлоо. Энэ сарын тэмцээн Рэйва хэмээх шинэ эриний анхны тэмцээн гэдгээрээ онцлог болж байгаа.

Токио хотод болж буй Нацү башёг эхлэхээс өмнө их аварга Хакүхо М.Даваажаргал бэртлийн улмаас тэмцээнийг өнжих болсон нь дээд зиндаанд түрүүлэх бөхчүүдийн дунд том өрсөлдөөн гарч ирсэн. Өчигдөр болсон найм дахь өдрийн барилдаанд тэргүүн бөх ёкозүна Какүрюү М.Ананд нутгийн бөх Тамаваши Б.Мөнх-Оргилд унаж, тавин хувийн амжилтаа үзүүлж чадаагүй. Гэхдээ түүнтэй адил башёг тэргүүлж явсан сэкивакэ Гүржийн бөх Точиношин Эндод, маегашира Асанояма Такарафүжид унасан нь мөн л анхаарал татсан барилдаан байлаа. Башёг тэргүүлж явсан гурван бөх учраа бөхчдөө унасан нь зургаан даваа, хоёр унаатай яваа бөхчүүдэд том боломж гарч ирэв.

Өчигдрийн барилдаанд ёкозүна Какүрюү М.Анандыг давсан Тамаваши Б.Мөнх-Оргил аваргыг давсан бөхчүүдэд олгодог “Алтан од” шагналыг хүртсэн. Түүний хувьд энэ башёд маегаширагийн 3-с барилдсанаар уг шагналын эзэн болсон юм.

Өнгөрөгч гуравдугаар сарын тэмцээнд их аварга Хакүхо М.Даваажаргалын гол өрсөлдөгч болж, сүүлийн өдрийг хүртэл ганцаараа нэхэж явсан Ичиножёо А.Ичинноров энэ сарыг тун амжилт муутай эхлүүлсэн. Тэрбээр долоон барилдаанаас дөнгөж хоёр даваа аваад байсан бөгөөд баруун өвдгөндөө бэртэл авсны улмаас тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй боллоо.

Япончуудын гол найдвар гэгдэж байсан шинэхэн озэки /арслан/ Такаэйшёо мөн л баруун өвдгөндөө гэмтэл авснаар тэмцээнийг өндөрлүүллээ. Тэрбээр тав дахь өдрийн барилдаанд Тамаваши Б.Мөнх-Оргилтой барилдаагүй бол өчигдөр дахин дохёнд гарсан ч комүсүби Аойямад дийлдлээ. Ингэснээр шинэхэн озэки Такаэйшёо гурван даваа, гурван унаа, хоёр өнжсөн гэсэн үзүүлэлттэй энэ сарын тэмцээнийг дуусгаж байна. Түүнтэй өнөөдөр барилдах байсан Гүржийн бөх Точиношин найм дахь даваагаа авлаа. Тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байгаа Точиношинийгийн хувьд энэ даваа маш хялбар орж ирлээ. Түүний хувьд энэ сарын барилдаанд 10 даваа авбал озэки цолоо эргүүлэн авах юм. Түүнээс гадна аварга Какүрюү М.Анандтай хамт башёг тэргүүүлж байна.

Нацү башё эхлээд талдаа орсон ч дээд зиндаанд 50 хувийн амжилтаа хийсэн бөх гарсангүй. Одоогоор тэргүүлэгчийн эхний эгнээнд ёкозүна Какүрюү М.Ананд, сэкивакэ Гүржийн бөх Точиношин, маегашира Асанояма нар долоон даваа, нэг унаатай бичигдэж байна. Тэдний араас Аби нарын зургаан бөх зургаан даваа, хоёр унаатай нэхэж байгаа.

Манай бөхчүүдээс Ичиножёо А.Ичинноров тэмцээнийг орхисон бол найман барилдаанаас Дайшохо Ч.Шижирбаяр тав, Тамаваши Б.Мөнх-Оргил дөрөв, Чиёошома Г.Мөнхсайхан гурав даваа авчээ.

Их аварга Хакүхо М.Даваажаргалын эзгүйд дээд зиндаанд томоохон өрсөлдөөн өрнөж байгаа нь өчигдрийн барилдаанаас илт харагдлаа. Тэргүүн эгнээнд бичигдэж байсан гурван бөх бүгд учраа бөхдөө унасан нь барилдааныг улам сонирхолтой болгож байна.

Рэйва хэмээх шинэ эриний анхны тэмцээн гэдгээрээ онцлог болж байгаа тавдугаар сарын тэмцээний сүүлийн өдөр буюу ирэх Ням гаригт /2019.05.26/ АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын Япон улсад хийх айлчлал хийх билээ. Тэрбээр сүүлийн өдрийн барилдааныг үзэж, түрүү бөхөд шагнал гардуулахаар болсон нь ихээхэн анхаарал татаж байна.

Тамаваши Б.Мөнх-Оргил аварга Какүрюү М.Анандаар дөрөв дэх даваагаа авлаа. 2019.05.19 Токио хот,
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж