Оросын иргэд бага хадгаламжтай байгаа нь хэд хэдэн шалтгаантай хэмээн Росбанкны шинжээч Анна Тугай РИА Новости агентлагт ярьсан байна. Мөнгөө хадгалах уламжлалт ойлголтгүй, иргэдийн бодит орлого буурсан зэрэг хүчин зүйл үүнд нөлөөлж байна хэмээн тэр хэлсэн байна. Судалгааны Левада-центр байгууллагын мэдээгээр оросуудын гуравны хоёр нь буюу бараг 65 хувь нь огт хадгаламжгүй ажээ. Орлогын хувьд хадгаламжтай болох боломжгүй гэсэн өрхийн тоо 2012 оноос хойш буураа ч үгүй, өсөө ч үгүй байгаа юм.
“Оросын хувьд өндөр орлоготой хүмүүс нь хүн амын багахан хэсгийг эзэлж байна. Дээрээс нь удаан хугацаанд мөнгөний хуримтлал бий болгох уламжлалт соёл, хандлагагүй, эдийн засаг тогтворгүй байгаа учраас банкинд мөнгөө хадгалах итгэлгүй байна” хэмээн Анна Тугай хэллээ. Иргэдийн бодит орлого нэмэгдэхгүй байгаа учраас зээлийн хэмжээ нэмэгдсээр байгаа ажээ. Төв Банкны 2018 оны тайлан мэдээгээр иргэдийн зээлийн хэмжээ 22,8 хувиар нэмэгджээ.
ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ