Чөмөгний хагалгаанд орсон цэрэг дөрвөн хуудас мэдүүлэг бичиж өгчээ

Хуучирсан мэдээ: 2019.05.20-нд нийтлэгдсэн

Чөмөгний хагалгаанд орсон цэрэг дөрвөн хуудас мэдүүлэг бичиж өгчээ

Чөмөгний хагалгаанд орсон цэрэг дөрвөн хуудас мэдүүлэг бичиж өгчээ

Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангид цэргийн албанд тавдугаар сарын 1-ний өдөр татагдан очсон 18 настай залуу “дунд чөмөг хугарсан” гэх оноштойгоор энэ сарын 14-ний өдөр 21.00 цагт яаралтай хагалгаанд орсон талаар өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл хүүгийн биеийн байдал сайжирч байгаа аж.

Эх сурвалжийн мэдээлснээр хүү өөрийн гараар Зэвсэгт  хүчний  жанжин штабын хяналтын хороонд дөрвөн хуудас мэдүүлэг бичиж өгчээ.  Тэрхүү мэдүүлэгт цэргийн албанд байхдаа дарамт, шахалтад байсан талаараа дурджээ.

Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн удирдлага ар гэрийнхэнд нь “Цэргийн анхан шатны сургалтын үеэр бүдэрч унасны улмаас баруун хөлийн дунд чөмөг нь хугарсан.  Эхний цэргүүд гүйж ирээд зогсчихсон байх үед байлдагч гүйж ирээд унасан. Залуугийн бэртэл гадны нөлөөгүй шүү” гэж хэлсэн байна. Хүүгийн гэр бүлийнхэнтэй холбогдоход мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр өнгөрсөн хугацаанд хүүгийн гэр бүлийнхнийг хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл өгүүлэхгүйн тулд эмнэлгийн үүдэнд энгийн хувцастай манаж сахисан гэх мэдээлэл ч бий.  

Цэргийн төв эмнэлгийн эмч  нарын зүгээс хүүгийн бэртлийг ясны сийрэгжилт буюу "Кока  Кола" ундаатай холбон тайлбарлаж буй.  Албаны хүний хэлснээр  “Цэргийн алба өөрөө эрсдэлтэй алба. Их бага хэмжээгээр  бэлтгэл сургуулилалт хийх ёстой. Хуучин бидний үед биеийн тамирын хичээл, цэрэгжилт зэргээр бэлтгэл сургуулилалт сайн хийдэг байсан. Тухайн үед бэртэж гэмтдэг цэргүүд цөөхөн байсан. Одоо үед залуучууд зүгээр алхаж яваад хөлөө хэлтгий гишгэхэд л дунд чөмөг  нь хугарчихдаг.  Ясны сийрэгжилт маш багаас нь эхэлчихсэн дээрээс нь хөдөлгөөний дутагдалтай. Үүнээс гадна архаг өвчин цэргийн албанд ирээд сэдэрдэг тохиолдлууд бас бий. Архаг өвчтэй хүүхдүүд тэр болгон нарийн шинжилгээ өгдөггүй учраас цэргийн албанд ирээд бөөрний өвчин, ходоодны үрэвсэл зэрэг нь сэдэрдэг. Бид хүүхдүүдийн ходоодыг нь дурандаж, тархийг нь компьютерээр харж авдаггүй” гэв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж