"Ерөнхийлөгч олон заалтад буруу тайлбар ирүүлсэн" | News.MN

"Ерөнхийлөгч олон заалтад буруу тайлбар ирүүлсэн"

"Ерөнхийлөгч олон заалтад буруу тайлбар ирүүлсэн"

"Ерөнхийлөгч олон заалтад буруу тайлбар ирүүлсэн"

УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.


-МАНын Удирдах зөвлөл Баасан гаригт хуралдаж, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарт таван жил намаас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэсэн Хяналтын ерөнхий хорооноос гаргасан шийдвэрийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн байна. Энэ шийдвэртэй та санал нийлж байна уу?

-Аливаа зүйлд тухайн хүнийг гэмт буруутай гэдгийг нь нотолж байж шийдвэр гаргах ёстой. Гэмт буруу нь хууль шүүхийн байгууллагуудаар тогтоогдоогүй байхад хэнийг ч буруутай гэж үзэхгүй гэсэн Үндсэн  хуулийн үндсэн зарчмыг дагаж Хяналтын ерөнхий хорооны шийдвэрийг Удирдах зөвлөл хүлээж аваагүй гэж ойлгосон. Д.Дамба-Очир гишүүний өөрийнх нь тайлбарласнаар  Оюутолгойн шалгалттай холбоотой төрийн нууцад хамаарах мэдээллийг өгөөгүй, Иргэний хуульд заасанчлан хуулиар хориглоогүй шалгалтын материалыг  "Рио-Тинто" компанид өгсөн гэдгийг өөрөө хэлсэн. Хэрэв улсын нууцад хамаарах материалыг "Рио-Тинто" компанийн талд өгсөн бол үүнийг хууль хяналтын байгууллага тогтоогоод хууль зөрчсөн эсэхийг нь тогтоох байх. Ш.Раднаасэд гишүүнд хариуцлага тооцох үндэслэл болсон тухайн асуудлыг ч гэсэн судалж үзэх хэрэгтэй. Хөөн хэлэлцэх хугацаанд өөрчлөлт оруулсан нь Ш.Раднаасэд гишүүнтэй холбоотой юу эсвэл үгүй юу гэдгийг нь судалж үзэх хэрэгтэй байх.

-Таны хувьд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарт хариуцлага тооцох шаардлагагүй гэж хэлж байна уу?

-Хууль хяналтын байгууллагаас дүгнэлт гарсны дараа түүнд нь тулгуурлаж хариуцлагын асуудал ярих нь зөв. Түрүүлж буруу, зөв гэж  ярих нь утгагүй.  Миний хувьд Д.Дамба-Очирыг хууль зөрчсөн гэж үзэхгүй байна. Ер нь бол мэдээлэл авах, санал солилцох тохиолдол зөндөө л бий. Тэр болгонд нь ингэлээ, тэглээ гээд буруутгадаг байж болохгүй. Аливаа шалгалтын актыг тухайн байгууллагад нь үзүүлж  байж зөвшөөрүүлдэг. Энэ утгаараа “Рио-Тинто” компанид шалгалтын дүгнэлт өгснийг нь би буруу гэж хэлэхгүй. Гэхдээ шалгаж тодруулах хэрэгтэй. Үнэхээр өгөх ёсгүй материал өгсөн үү гэдгийг нь шалгаж тодруулах нь зөв. Харин Ш.Раднаасэд гишүүний хувьд эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр хөөн хэлэлцэх хугацааг багасгасан нь ашиг сонирхлын зөрчил, санаа зорилго байв уу гэдгийг  гишүүд биш хууль хяналтын байгууллага тогтооно. Үнэхээр ашиг сонирхлын зөрчил, санаа зорилго байсан бол хариуцлага оногдуулах нь зүйн хэрэг. Түүнээс биш сургаар асуудалд хандаж болохгүй.

-Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарын тойргыг булаахаар ийм шийдвэр гаргасан гэж өөрсдөө тайлбарласан?

-Хэлж мэдэхгүй байна. Тухайн тойрогт хэн рейтинг өндөртэй байна тэр хүнийг л сонгуульд нэр дэвшүүлдэг шүү дээ. Одоогоор  хэн хэн аль тойрогт нэр дэвших, эсэх асуудал яригдаж эхлээгүй байна.

-Оюутолгойн гэрээнд хийсэн шалгалтын дүнг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх байсан ч хойшлуулсан. Энэ долоо хоногт Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх асуудлын жагсаалтад мөн оруулаагүй шалгалтын дүгнэлтийг хойшлуулсаар байгаа нь ямар учиртай юм бэ? 

-Гишүүд шалгалтын дүгнэлттэй танилцах, судлах, тодруулах шаардлага байна. Магадгүй дахин ажлын хэсэг байгуулахыг үгүйсгэхгүй. Оюутолгой төсөл маш том төсөл. Ажлын хэсгийн дүгнэлт гэхэд маш олон хуудастай зузаан материал байна. Энэ бүхнийг уншиж танилцаж судлахад тодорхой хугацаа орно. Оюутолгой төсөл бол Монголын хамгийн том хөрөнгө оруулалт. Ардчилал, зах зээлд шилжсэн  30 жилийн хугацаанд Монголд орж ирсэн хамгийн том хөрөнгө оруулалтын төсөл гэж хэлж болно. Гэрээнд алдаа байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ хуульд нийцүүлэх буюу Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын хуульд нийцсэн гэрээ болсон эсэхийг нь маш сайн шалгах хэрэгтэй. Энэ шалгалтыг буруу хийвэл хор уршиг нь өндөр гарна. Гаднаас орж ирэх дараа дараагийн хөрөнгө оруулалтуудад нөлөөлөхөөс эхлээд Монголд итгэж хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагчид итгэл алдрах зэрэг сөрөг үр дагаврууд бий болохыг үгүйсгэхгүй.  Тийм учраас шалгалтыг маш зөв хийх ёстой.

-Та ажлын хэсгийн шалгалтын дүгнэлттэй танилцсан байх."Рио-Тинто" ХХК хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн хэд, хэдэн үүргээ биелүүлэхгүй байгааг шүүмжилсээр ирсэн.  Гэрээ Монголчуудад ашигтай болсон эсэхийг  та дүгнэлтэд тулгуурлан  ямар хариулт өгөх вэ? 

-Одоогоор би шалгалтын дүгнэлттэй уншиж, танилцаж байна. Үндсэндээ нийт материалын 30 орчим хувьтай нь танилцсан. Үүн дотор тодруулах, дахин судлах зүйл маш их байна. Дүгнэлт хэлэхэд эртэднэ. Монгол Улс 2037 онд ногдол ашгаа хүртэх утгаар нь Оюутолгой төслийн гэрээг аваад үзвэл манай улсад ашиг муутай байгаа. Бараг 20 орчим жилийн дараа Монголчууд ашгаа хүртэж эхэлнэ гэсэн үг. Энэ хугацаанд Монгол Улсын хүн амын 20 хувь орчим нь байхгүй шахуу байна. Тиймээс бид гэрээг олон талаас нь авч үзэж шийдвэр  гаргах ёстой.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Татварын багц хуульд бүхэлд нь хориг тавьсан. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэнэ. Та уг хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласны хувьд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн заалтуудтай санал нийлж байна уу? 

-Татварын багц хууль бол маш төвөгтэй хуулиудын нэг, тэр бүр ойлгоход хэцүү. Татварын багц хуулийн төсөлд ойлголтын зөрүү их байна уу даа л гэж харж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч ганц Татварын хууль уншаад суухгүй нь ойлгомжтой. Бүхэл бүтэн улсын хэмжээний том асуудлыг бодож сууж байгаа. Тийм учраас доор нь ажиллаж байгаа зөвлөхүүд нь санал бичиж орж байгаа нь ойлголтын зөрүүтэй байна гэж дүгнэхээр байна. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн ихэнх  заалтуудтай санал нийлэхгүй байгаа.  Нэг, хоёр заалтын тухайд бол  эргэж харах, ярилцах хэрэгтэй.  Илэрхий олон заалтуудад буруу тайлбар ирүүлсэн байна лээ.

Ерөнхийлөгчид Татварын багц хуульд хориг тавих материалыг бэлдэж өгсөн хүмүүс нь Сангийн яам, ажлын хэсгийн гишүүдтэй уулзаж ойлголтын зөрүүгээ арилгах хэрэгтэй болов уу. Хориг тавьсан заалтууд дээрээ тодруулга аваад мэтгэлцэх нь зөв.

Аливаа асуудлыг ширээний ард суугаад ярилцах нь илүү үр дүнтэй. Түүнээс биш тэндээс нэг нь бичээд нөгөө нь эндээс хүлээж авахгүй гэж асуудалд хандах нь зохисгүй. Тийм учраас уулзаж ярилцаад хоригт тусгасан заалтуудын үндэслэлийг тайлбарлуулж, ойлголтын зөрүүгээ арилгах хэрэгтэй. Хуулийн төсөл 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс мөрдөгдөнө. Татварын багц хуулийн төслийг олон улсын байгууллага болох Дэлхийн банк, ОУВС сайшаан дэмжсэн. Татварын багц хуулийн төслүүдийг УИХ-аар өргөн мэдүүлэхээс өмнө маш өргөн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулсан. Тиймээс хэлэлцүүлгийн үр дүнгээр гаргасан саналыг хуульд тусгасан учраас харьцангуй алдаа багатай хууль болж батлагдсан.

Жилийн 50 сая хүртэлх борлуулалтын орлоготой, НӨАТ суутган төлөгч биш татвар төлөгч нь жилд нэг удаа тайлан гаргаж, борлуулалтын орлогынхоо нэг хувиар орлогын татвар төлөх хялбаршуулсан горим сонгох боломжтой болгосон. Татвар төлөгч татварын албанд тушаасан татварын тайлангаа өөрөө засах эрхтэй болж байна. Урьд нь ийм боломж байгаагүй. Татвар бол төрийн оршин тогтнох үндэс гэдэг утгаар татварын давуу эрхийн зарчим шинээр үйлчилнэ. Улс, орон оршин тогтнохын үндэс нь татвар гэдэгтэй бүгд санал нэгддэг. Тийм учраас үйл ажиллагаа явуулж л байгаа бол огт татвар авахгүй байж болохгүй. Өөрөөр хэлбэл, 100 мянган төгрөг олсон ч гэсэн  нэг төгрөгийн татвар ч төлж байх ёстой. Энэ утгаараа татвар тэглэдэг асуудал бараг байдаггүй.

Борлуулалтын орлогынхоо нэг хувиар орлогын татвар төлнө гэдэг маш том боломж. Жилийн 300 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой ААН-үүд  татвар ногдуулах орлогыг нэг хувиар төлнө. Татвар ногдуулах хувь нь 10-25 болж шилждэг босго нь гурван тэрбум төгрөг байсныг зургаан тэрбум төгрөг болгон нэмэгдүүлсэн.  Монголын татвар төлөгчдийн 99 хувь нь энэ ангилалд багтдаг. Үлдсэн нэг хувь нь зургаан тэрбумаас дээш орлоготой ААН-үүд 25 хувиар татвар төлнө. Дээрх боломжуудыг татварын багц хуульд шинээр бий болгосон нь ААН-үүдэд маш том боломжийг бий болгож байгаа юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Болд 2019-05-20 45.117.32.130

ёстой үлгэр жишээ бѳѳрѳнхийлэх юмаа. ийм хүн юу ч бүтээхгүйбас ямарч хэрэгт орохгүй.Манай гишүүдийн нийтлэг дүр. Боливол яана. Залуудаа л нэг ийм нѳхѳр байсан. Осолтой аргаар баяжсан гэж дуулсан

Avatar

Зочиэ 2019-05-20 202.9.43.249

ДАВХАРААТАЙ НҮДТЭЙ ӨВГӨНИЙ МЭДНЭ ГНЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ

Avatar

Zochin 2019-05-20 103.229.120.46

Sain sudalj baij horigoo tavimaar yum, erenhiilegchiin zevlehuud ny sain ajillah heregtei baina.

Avatar

Иргэн 2019-05-20 202.21.118.250

humsug bas shivees uu yanaa, Arai bish ee

Avatar

Зочин 2019-05-20 192.82.64.125

Балиар сэжгийн авгай, тонил цаашаа

Avatar

Зочин 2019-05-20 59.153.115.235

uursdiiguu 33 ih naydaar urshuuchihuud tatvaraa vnn zuv tailagnasniihni tuluu amidaraliigni samarch hamag bdgiignu huraaj shudarga bus bh yum bol ard tvmen bosohod ch belen bgaa shvv

Avatar

Зочин 2019-05-20 103.229.122.99

Их хурлын мисс авгай болж таарлаа

Avatar

Цолмон 2019-05-20 202.9.42.243

Ямар юмаа хийж нүд хамраа өөрчилдөг бнаа хүүхэлдэйн кино од болох нээ ккк. Урьд нь их царайлаг нуруулаг гоё хүн бсан юмсан одоо ч өнгөрчээ кк юун УИХ-д суух юун ТВ-р гарах ач зээгээ ч салхилуулж гарарад хүнд болж кккк

Avatar

увс хүн биш 2019-05-20 202.9.42.226

энэ хэнд ч хэрэггүй хогийн н**ш талийгаач гишүүний маань оронд үхвэл таарах байсан юм

Avatar

Зочин 2019-05-20 103.57.95.176

Chi ooroo uheh bsiin.udahgui uheh boltugai.chi apuchintaigaa hotloltsood yavaarai

Avatar

Ty 2019-05-20 202.126.89.177

Ene s** chini bas Gomik yumuu? Nyd mydee yachaad bgaam beee? Jantsannoroviin bandi bas g*** yum uu?! Su Batboldiin araas Nomintalstiin solor Batsykh khiichikhsen bsan gdn ynrn yy? Oor Gomonuudiig nerleed davslgaalchikh uu?

Avatar

Зочин 2019-05-20 155.4.39.118

gutsana biz ene mangar har erunhiilugchid bas zaah nee esuutoi erguu ubs bnoo

Avatar

Зочин 2019-05-20 172.58.136.142

Майкл жексон аятай

Avatar

Зочин 2019-05-20 103.26.193.177

НУУХЫГ НЬ АВАХ ГЭЭД НҮДИЙГ НЬ СОХОЛНО ГЭДЭГ ШИГ ЭНЭ АМЬТАН ХЭНД ГОЕ ХАРАГДАХ ГЭЖ ИНГЭЖ НҮҮР АМНЫ АРЬСАА БҮХ ТИШ Н ТЭЛЖ УЯУЛДАГ БАЙНА АА. МАШ МУУХАЙ ХАРАГДДАГ. БАЙДГААРАА Л БАЙГААЧ ДЭЭ БАТТӨМӨР ӨӨ.

Avatar

Зочин 2019-05-20 202.179.31.33

Эр эм нь мэдэгдэхгүй балай г*** увс

Avatar

Зочин 2019-05-20 66.181.170.73

нүүр амаа дарвайтал датуулаад баахан засвар хийлгэчээдбайж байгааг нь гажиг гомоо с**. сү батболд, жанцанноровын бандь энэ баттөмөр гээд хэсэг бусаг гомоонуудын бичлэг байдаг гэсэн үнэн байх. сү батболдын араас хийцэн зогсож байгаа бичлэг байдаг гэсэн.

Avatar

Зочин 2019-05-20 202.126.89.168

33 ih naydaa il bolgoj huraaj avch bj hutcaj ungana shvv

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж