VIII богд Жавзундамба нас барав /1924.05.20/

Хуучирсан мэдээ: 2019.05.20-нд нийтлэгдсэн

ЭНЭ 7 ХОНОГ ТҮҮХЭНД

VIII богд Жавзундамба нас барав /1924.05.20/

NEWS агентлаг Монголын түүхэнд энэ долоо хоногт болсон онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна 

1914.05.20 Дотоодын ХХБШЯамны тэргүүн сайд Чин Сүжигт да лам Цэрэнчимэд нас баржээ. Тэрбээр шүүх яамны дэд сайд Содномжамцын хамт баруун хязгаарт очиж, Дамбийжаагийн талаар сэтгэл алдагдсан өөлд, торгууд нарыг илбэн тохинуулахаар явах замдаа нас баржээ.

-Эрдэнэ Шанзодва Бадамдоржийн саналаар Билэгт да лам Дашжавыг ДХХБЗШЯ-ны тэргүүн сайдаар томилжээ.

-Урианхайн хязгаарын Хэмчигийн хийдийн Жамц тэргүүтэй зарим ноёд хуралдаж, Орост дагаар орох илгээлт явуулжээ.

-Хужирбулангийн цэргийн бослого гарав.

-VI Ялгуугсан хутагт Чимэдцэрэн төрөв.

-10 засгийн наадамд Лу гүний Вандан аварга үзүүрлэж, Сэцэн ханы Мөррэнцэн аварга түрүүлэв.

-Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошуунд нүүрсний орд газрыг нээв.

1923.05.26 АНУ-ын Сан Франциско хотод суух орос инженер Понамераваас Монгол Улсын худалдааны төлөөлөгч болохыг хүссэнийг хэрхэн шийдвэрлэх тухай Сангийн яамнаас МАХН-ын Төв Хороонд бичиг явуулж байв.

1924.05.20 VIII богд Жавзундамба нас барав (1870). Түүнийг нас барсны дараахан Шавийн яамны дэргэдэх Засгийн газрын төлөөний түшмэл Чин ван лам Дашдэндэвээр Богдын хөрөнгийг битүүмжлүүлжээ. Хожим тусгай шийдвэрээр эдгээр хөрөнгийг нь улсын мэдэлд хураан авчээ.

1924.05.25 Сургалтын 10-13 онгоц Монголд бууснаар Монголын иргэний агаарын тээврийн байгууллага байгуулагдсан гэж үздэг.

1947.05.22 Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэг байгуулагдав.

1949.05.24 БНМАУ, Албани улсын хооронд дипломат харилцаа тогтоов.

1960.05.23 БНМАУ болон БНХАУ-ын Засгийн газар Бээжин хотноо 1956 оны наймдугаар сарын 29-нд байгуулсан “БНХАУ-аас БНМАУ-д үзүүлэх эдийн засаг болон техникийн тусламжийн гэрээ” –ний эцсийн хувилбарыг хэлэлцэн, гарын үсэг зурав. Энэхүү гэрээний дагуу БНХАУ 1956-1959 оны хооронд БНМАУ-д тусламжаар нэхмэлийн үйлдвэр, шилний үйлдвэр, дулааны цахилгаан станц, цаасны үйлдвэр, усан сан зэрэг 17 байгууламжийн төсөл, техник хэрэгсэл нийлүүлэхээр болов.

1964.05.22 БНМАУ, Швейцарын холбооны улстай дипломат харилцаа тогтоов.

1971.05.20 БНМАУ-Лалын БНИран улсын хооронд дипломат харилцаа тогтоов.

-МАХН-ын 16-р их хурал хуралдав. 784 төлөөлөгч, 45 орны төлөөлөгчид оролцсон тус их хурлаар УААА, Соёлыг 1971-1975 онд хөгжүүлэх 5-р таван жилийн төлөвлөгөөний удирдамжийг баталжээ.

1981.05.21 БНМАУ, БНХАУ-ын Засгийн газрын хооронд 1981 онд харилцан бараа нийлүүлэх протоколд Улаанбаатар хотноо гарын үсэг зурав.

1981.05.26 МАХН-ын 18-р Их хурал хуралдав. Хурлаар БНМАУ-ын улс, ардын аж ахуй, соёлыг 1981-1985 онд хөгжүүлэх долдугаар таван жилийн төлөвлөгөөний удирдамжийг батлав.

1993.05.25 БНХАУ-ын Засгийн газраас Монголын Засгийн газарт бэлгэлсэн 1600 тонн гурилыг хятадын тал Эрээн хот хүртэл хариуцан тээвэрлээд Монголын талд хүлээлгэн өгөв.

1998.05.26 Орхон аймгаас Завханы чиглэлд нислэг үйлдэхээр хөдөлсөн “МИАТ” компанийн Ю-12 онгоц Хөвсгөл аймгийн Галт сумын нутагт оршдог Байшинт ууланд осолдож, 28 хүний амь нас үрэгдэв. Эдгээрээс долоо нь 0-4 насны хүүхдүүд байжээ.

2003.05.22 Монгол Улсын хоёр дахь ерөнхийлөгч Н.Багабанди Төрийн ордноо Монгол Улсад айлчилж буй БНХАУ-ын Гадаад явдлын яамны дэд сайд Ван Иг хүлээн авч уулзав.

2013.05.21 Лениний музейн үзмэр болон бүртгэлийн дэвтэр хулгайд алдагдсан гэх хэргийг Улсын мөрдөн байцаах газарт шалгаж эхэллээ.

2014.05.20 Азийн хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх IV уулзалтад оролцсон Монгол Улсын дөрөв дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзав.

2015.05.21 Монгол Улсын дөрөв дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэтэй хэлэлцээ хийж, дипломат паспорт эзэмшигч иргэдийг визээс чөлөөлж, энгийн паспортод олон удаагийн виз олгодог болгохоор шийдвэрлэлээ.

2015.05.21 “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг Авлигатай тэмцэх газраас баривчлав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж