Энэтхэгийн Ерөнхий сайд санал хураалтын сүүлийн өдөр агуйд бясалгав

Хуучирсан мэдээ: 2019.05.19-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн Ерөнхий сайд санал хураалтын сүүлийн өдөр агуйд бясалгав

Энэтхэгийн Ерөнхий сайд санал хураалтын сүүлийн өдөр агуйд бясалгав

Дэлхийн хамгийн олон сонгогчтой сонгуулийн санал хураалт өнөөдөр /2019.05.19/ өндөрлөнө. Энэтхэг улсад энэ жил санал өгөх эрхтэй 900 сая сонгогч байгаа юм.

Энэхүү сонгуулийн хамгийн их анхаарал татаж буй нэр дэвшигч бол яах аргагүй тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди билээ. Энэтхэг улсыг таван жил удирдаж буй тэрбээр сонгуулийн санал хураалтын сүүлийн өдөр Хиндү шашинтнуудын ихэд сүсэглэдэг Гималайн нуруунд орших нэгэн агуйд очиж бясалгасан байна.

Улбар шар өнгийн нөмрөгөөр биеэ ороон агуйд бясалган сууж буй Модигийн зураг цахим сүлжээнд нэлээд хандалттай байгаа ажээ. Энэтхэгчүүдийн 80 гаруй хувь нь Хиндү шашинтнууд байдаг ба түүний энэхүү зураг Хиндү шашинтнуудын сонголтод ихээхэн нөлөөлөх магадлалтай гэж ажиглагчид дүгнэж байна. Санал хураалт өнөөдөр өндөрлөж, тавдугаар сарын 23-ны өдөр сонгуулийн дүнг танилцуулна.

Эх сурвалж:BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж