"Эв нэгдлийн цом" наадамд Ховдын баг түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2019.05.19-нд нийтлэгдсэн

"Эв нэгдлийн цом" наадамд Ховдын баг түрүүлэв

"Эв нэгдлийн цом" наадамд Ховдын баг түрүүлэв

Монгол Ардын Намын “Эв нэгдлийн цом-2019” спортын дөрвөн төрөлт наадам энэ сарын 15-17 ны өдрүүдэд “Буян-Ухаа” спорт цогцолборт амжилттай болж өндөрлөлөө. Өнгөрсөн жил зөвхөн нийслэлийн есөн дүүргийн намын хороод, дэргэдэх байгууллагуудын дунд зохион байгуулагдаж байсан спортын их наадам энэ жил улсын хэмжээнд буюу 21 аймгийн намын хороод, нийслэлийн 9 дүүргийн нам хороод, МАН-ын Удирдөх Зөвлөл, МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын алба, УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын алба, нийслэлийн МАН-ын хороо, сургалт судалгааны Стратеги Академи, Монголын Үнэн сонин, МАН-ын дэргэдэх төрийн бус байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн 700 гаруй тамирчид оролцов. Спортын дөрвөн төрөлт тэмцээнийг тус бүрт нь гурван байр шалгаруулж, өргөмжлөл, медаль, шилжин явах цомоор шагнаж урамшуулсан юм.

Эрэгтэй шатрын төрөлд нэгдүгээр байрт Говь-Сүмбэр аймгийн МАН-ын хорооны тамирчин н.Гонгор, хоёрдугаар байрт Баян-Өлгий аймгийн МАН-ын хорооны тамирчин Б.Айболат, гуравдугаар байрт Архангай аймгийн МАН-ын хорооны тамирчин н.Адьяа нар шалгарсан бол эмэгтэй төрөлд нэгдүгээр байрт Өмнөговь аймгийн МАН-ын хорооны тамирчин Б.Халиун, хоёрдугаар байрт Баян-Өлгий аймгийн МАН-ын хорооны тамирчин К.Жаннур, гуравдугаар байрт Хэнтий аймгийн МАН-ын хорооны тамирчин н.Цэндцэсэн нар шалгарлаа.

Эмэгтэй, эрэгтэй теннисний төрөлд тус бүр 33 хүн, шатрын төрөлд нийт 65 хүн оролцож оюун ухаан авхаалж самбаагаараа өрсөлдөв. Эрэгтэй теннисний төрөлд нэгдүгээр байр Дорнод аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Баярцогт,хоёрдугаар байрт Увс аймгийн МАН-ын ахмад гишүүн н.Энхбат, гуравдугаар байрт Хан-Уул дүүргийн МАН-ын хорооны тамирчин н.Ганбат нар шалгарсан бол эмэгтэй төрөлд нэгдүгээр байрт Ховд аймгийн МАН-ын хорооны тамирчин н.Цагаач, хоёрдугаар байрт Төв аймгийн МАН-ын хорооны тамирчин н.Цэндмаа, гуравдугаар байрт Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны тамирчин н.Мөнхгэрэл нар шалгарсан юм.

Гар бөмбөгийн төрөлд нийт 34 баг оролцсоноос 1-р байрт Ховд аймгийн МАН-ын хорооны баг тамирчид, хоёрдугаар байрт Говь-Алтай амйгийн МАН-ын хорооны баг, гуравдугаар байрт Булган аймгийн МАН-ын хорооны баг тамирчид тус тус шалгарлаа.

Гар бөмбөгийн тэмцээний шилдэг эрэгтэй тамирчнаар Булган аймгийн МАН-ын хорооны тамирчин н.Отгонбаяр, шилдэг эмэгтэй тамирчнаар Ховд аймгийн МАН-ын хорооны тамирчин н.Ууганцэцэг нар шалгарсан юм.

Сагсан бөмбөгийн төрөлд нийт 37 баг оролцож нэгдүгээр байрыг Увс аймгийн МАН-ын хорооны баг тамирчид, хоёрдугаар байрт Төв аймгийн МАН-ын хорооны баг тамирчид, гуравдугаар байрт Орхон аймгийн МАН-ын хорооны баг тамирчид тус тус шалгарсан юм.

Сагсан бөмбөгийн тэмцээний шилдэг эрэгтэй тоглогчоор Увс аймгийн МАН-ын хорооны тамирчин н.Баянмөнх, шилдэг эмэгтэй тоглогчоор Орхон аймгийн МАН-ын хорооны тамирчин  н.Минжмаа нар тус тус шалгарч онцгойрлоо. Мөн “Эв нэгдлийн цом-2019” спортын их наадамд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газраас дээд шагнал болох “Алтан од”, “Хүндэт медаль”, “Алдар одон”-уудаар Ховд, Увс, Төв аймгийн МАН-ын хорооны дэд дарга нарыг шагнаж урамшуулав.

“Эв нэгдлийн цом-2019” наадамд багийн нийт дүнгээр эхний гурван байрыг шалгаруулсан. Спортын дөрвөн төрөлт наадамд багийн дүнгийн нийт оноогоороо буюу 28 оноогоор Ховд аймгийн МАН-ын хорооны баг тамирчид тэргүүлж “Эв нэгдлийн цом-2019” спортын их наадмын “ШИЛЖИН ЯВАХ ЦОМ”-ын эздээр шалгарсан юм. Ийнхүү МАН-ын Удирдах Зөвлөлөөс зохион байгуулсан “Эв нэгдлийн цом-2019” спортын дөрвөн төрөлт их наадам шилдэгүүдээ тодруулж “Буян-Ухаа” спорт цогцолборт гурван өдрийн турш явагдан амжилттай өндөрлөлөө.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж