Толбо-Хашаат чиглэлийн 60 км зам энэ жил ашиглалтад орно | News.MN

Толбо-Хашаат чиглэлийн 60 км зам энэ жил ашиглалтад орно

Толбо-Хашаат чиглэлийн 60 км зам энэ жил ашиглалтад орно

Толбо-Хашаат чиглэлийн 60 км зам энэ жил ашиглалтад орно

Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх төсөл"-ийн хүрээнд баригдаж буй Толбо сумаас Хашаатын даваа хүртэлх 60 км хатуу хучилттай авто замын явц байдалтай энэ сарын 15-нд танилцлаа.

Мөн зураг төсөвт нь тусгагдаагүй ч зам дагуу хоёр газрыг авто зогсоолтой болгож өгөх санал тавьж, орон нутгийн ажилгүй байгаа иргэдийг ажилд авч ажиллуулахаар тохиролцоонд хүрлээ.
Дашрамд хэлэхэд дээрх төслийн хүрээнд Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт Улаанбайшинт-Цагааннуур чиглэлд 25,8 км, Цагааннуур-Өлгий чиглэлд 70 км, Өлгий-Толбо чиглэлд 60 км, Толбо-Хашаатын даваа чиглэлд 60, нийт 215,8 км зам барихаар төлөвлөсөн юм. Үүнээс Цагааннуур-Өлгий, Өлгий-Толбо чиглэлийн зам ашиглалтад ороод байгаа ба энэ онд Толбо-Хашаатын даваа чиглэлийн 60 км авто замыг ашиглалтанд оруулж, шүүхийн маргаантай байсан Улаанбайшинт-Цагааннуур чиглэлийн 25,8 км хатуу хучилттай замыг эхлүүлэхээр болжээ.

Замын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Чайна Хуаши Энтерпрайзиз” компани ажиллаж байгаа бөгөөд одоогоор замын нийт зорчих хэсгийн 70 –аад хувийг гүйцэтгэсэн байна.

Аймгийн Засаг дарга А.Гылымханы зүгээс гүйцэтгэгч компанд удаашралтай байгаа замын ажлыг түргэвчилж, гэрээнд заасан хугацаанд бүрэн гүйцэтгэж дуусгахыг үүрэг болголоо.
"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-19 103.14.36.6

Гылымхан гэж дүп нөхөр ажил хийхгүй УИХ мөрөөдөж явж байгаа

Avatar

Зочин 2019-05-19 203.169.49.99

Газрын зургийг нь харуулаач сэтгүүлч ээ. Хүн болгон наад газрыг чинь мэдэхгүй.

Avatar

Зочин 2019-05-19 198.44.212.248

Хэдэн машин явдаг юм бэ? Ямар үр өгөөж, ач холбогдолтой зам бэ? Тэр хөдөө хээр барьснаас УБ хотоос орж гардаг замаа сайжруулаач

Avatar

Зочин 2019-05-19 64.119.17.22

БОСОО ТЭНХЛЭГ ГЭЖ ХЯТАД ОРОСЫГ ХОЛБОСОН ГЭЭД БОДДОО ЧИ .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж