Ичиножёо Нацү башёг орхилоо

Хуучирсан мэдээ: 2019.05.19-нд нийтлэгдсэн

Ичиножёо Нацү башёг орхилоо

Ичиножёо Нацү башёг орхилоо

Японы нийслэл Токио хотноо өнөөдөр /2019.05.18/ мэргэжлийн сүмо бөхийн Нацү башёгийн найм дахь өдрийн барилдаан болж байна. Минато дэвжээний сэкивакэ Ичиножёо И.Ичинноров баруун өвдгөндөө гэмтэл авсны улмаас тэмцээнийг орхилоо. Ичиножёо нь тэмцээний гурав дахь өдрөөс эхлэн өвдөгөндөө боолттой барилдаж байсан ба башёг хоёр даваа, таван унаатай үргэлжлүүлж байсан юм.

Дэвжээний багшийнх нь хэлснээр тэрбээр тэмцээний өмнө л гэмтсэн байсан ба хэрэв гэмтэл нь хурдан эдгэвэл зуны башёд эргэн ирэх юм байна.

Тэрбээр өнгөрсөн  башёд 14 давж, сэкивакэ цолоо эргүүлэн авсан. Ийнхүү хоёр дахь удаагаа башё өнжиж байгаа бөгөөд 2016 оны намар мөн тэмцээнээ үргэлжлүүлэх боломжгүй болж дундаас нь гарч байсан билээ.

Эх сурвалж:NIKKANSPORTS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж