Нөөцийн маханд нийслэлчүүд дугаарлав

Хуучирсан мэдээ: 2019.05.19-нд нийтлэгдсэн

Нөөцийн маханд нийслэлчүүд дугаарлав

Нөөцийн маханд нийслэлчүүд дугаарлав

Улаанбаатар хотын хэмжээнд махны үнэ өндөр, эрэлт их байгааг зохицуулах зорилгоор Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам өчигдрөөс нэмж арван байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэлсэн.

Нөөцийн махны үнэ зах зээлд борлуулагдаж байгаа махны үнээс арай хямд тул эрэлт ихтэй байна. Дөрөв орчим цагаар дугаарлаж байж, мах худалдан авч буй тухай иргэд хэллээ. Нэг хүнд хоёр уут буюу 5-6 кг -аас дээш мах худалдахгүй байгаа аж. Хямд үнэтэй мах ахиу авъя гэвэл дахин урт дараалалд зогсох шаардлагатай.

Өргөтгөсөн худалдааны үеэр үхрийн мах нэг кг-ыг нь 7200, хонины мах нэг кг нь 6000, ямааны мах нэг кг нь 5500 төгрөгөөр худалдаж байгаа юм. Бэлтгэсэн махыг 2-3 кг-аар жижиглэн савлаж худалдаж байна. Өнөө жил махны үнэ өндөр байгааг нөөцийн мах хангалтгүй бэлтгэсэнтэй холбон тайлбарлаж буй. Өнгөрсөн жилүүдэд нийслэлчүүдийн хэрэгцээнд зориулж 12000-17000 тонн нөөцийн мах бэлтгэдэг байсан бол энэ жил 4000  тонныг бэлтгэсэн. Энэ нь өмнөх жилүүдийнхээс дөрвөөс гурав дахин бага бэлтгэсэн гэсэн үг юм.

ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААНЫ БАЙРШИЛ:

Сонгинохайрхан дүүрэг

1.Баянхошууны эцэс

2.Толгойтын эцэс

3.Содон хороолол

Хан –Уул дүүрэг

1.Нисэх Буянт ухаа 1 хорооллын баруун талд

2 .Яармагийн хуучин эцэст

Сүхбаатар дүүрэг

1.Хангай хороолол

Баянгол дүүрэг

1.25-дугаар эмийн сангийн зүүн талд KFC сүлжээ хоолны газрын зүүн талын байрны урд талбай.

Баянзүрх дүүрэг

1.Жуковын талбай

Чингэлтэй дүүрэг

1.Бөмбөгөр худалдааны төв

2.Хайлаастын эцэс

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж