Автомашингүй өдрийг сард нэг удаа зохион байгуулахыг хотын захирагчаас хүсэв | News.MN

Автомашингүй өдрийг сард нэг удаа зохион байгуулахыг хотын захирагчаас хүсэв

Автомашингүй өдрийг сард нэг удаа зохион байгуулахыг хотын захирагчаас хүсэв

Автомашингүй өдрийг сард нэг удаа зохион байгуулахыг хотын захирагчаас хүсэв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр “Автомашингүй өдөр”-ийг тохиолдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Зураг төслийн хүрээлэн зэрэг холбогдох албаныхантай хамт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр явж, нөхцөл байдалтай танилцан,  иргэдийн санал, хүсэлтийг сонслоо.

Энэ үеэр иргэд “Автомашингүй өдөр”-ийн ач холбогдлыг өндрөөр үнэлж, урин дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан ядаж сардаа нэг удаа ийм арга хэмжээ зохион байгуулдаг байх саналаа хотын Захирагчид уламжилж байв.

“Автомашингүй өдрөөр иргэд гэр бүлээрээ, хамт олноороо марафонд гүйж, гудамж талбайгаар чөлөөтэй алхаж, хүүхдүүд эрх дураараа тоглон гүйлдэж байгааг харахад баяртай байна. Улаанбаатарчууд  нэг өдрийг ч гэсэн түгжрэлгүй, бухимдалгүй өнгөрүүлж байна. Энэ өдөр гудамжаар явж иргэдийнхээ санал бодлыг сонсож уулзлаа. Цаашид “Автомашингүй өдөр”-ийг зөвхөн жилд нэг удаа биш зуны улиралд сар бүр зохион байгуулдаг болгох асуудлыг судалж үзээд,  шийдвэрлэх болно” хэмээн хотын Захирагч хэллээ.

Нийслэлийн Засаг дарга юуны түрүүнд Сэлбэ голын эрэг дагуу алхаж, тэр хавийн сул шороон хөрс бүхий газрыг ямар төлөвлөлтийн шийдэлтэйгээр тохижуулах нь зүйтэй гэдэг зураг төслийг даруй гаргаж, танилцуулахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгов. Мөн замын хөдөлгөөн тусгаарлах зориулалтаар автозамын голд байрлуулсан хуванцар хашлагууд хагарч бутран, хотын гудамж талбайг өнгө үзэмжгүй харагдуулах болсон тул бүгдийг нь буулгахыг даалгасан.

Түүнчлэн Чойжин ламын сүм музейн орчмыг иж бүрэн тохижуулах  ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран, шуурхай зохион байгуулахыг  Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт хэлсэн юм. Мөн Жамьянгүний гудамжинд “Монгол глобал” компанийн барьж байгаа барилгын хашаа нь явган хүний зам руу түрж орсон тул хашааг хойш нь татаж,  стандартад нийцүүлэх, явган хүний болон дугуйн замыг чөлөөлөх үүргийг холбогдох албаныханд, орон сууцны хорооллууд дундах явган хүний зорчих нөхцөлийг хаасан хайс, хашлага, хашааг буулгахыг анхаарууллаа.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-19 203.91.112.146

Ард түмнээ хясан боогдуулсан ийм юм л хийхдээ сайн ажил төрөлтэй завгүй хүмүүст нэг өдрийг ч ингэж алдахыг хүсэхгүй байна хагас бүтэн сайн гээд амарч хэвтдэг хэтэрсэн орон тоотой хийх ажилгүй төрийн албаны хан л ийм ярьж байдаг байх больж үзээрэй хотын даргаа

Avatar

Зочин 2019-05-19 59.153.115.18

Ажлын садаа, та нар шиг нутгаа санасан хүмүүс л хотод амьдардаггүй. Хөл муутай ядардаг хүмүүс их байна, оркуудаас болж өдөржин алхсан. Сэлбэ, бааст голоо дагаад алхахгүй юу, угаасаа хээр, тал газарт өсөөд бааст гол дагаж амьдарч байгаа хүмүүс л энэ балай арга хэмжээнд баярлаж байгаа.

Avatar

Монгол 2019-05-19 122.201.24.101

Юм л бол туйлширч, солиорох хэрэггүй. Ганц нэг тэнэг амьтад юу гэх нь ямар хамаатай юм бэ?

Avatar

Зочин 2019-05-19 66.181.187.171

Битгий балайраад бай. Жилд яая гэж ганц өдөр шоудуулж байхад

Avatar

Зочин 2019-05-19 202.126.89.116

Ажлын садаа. Хамаг ажил алдуулж, жинхэнэ түгжрэл үүсгэдэг өдөр. Хотын захаар яваад үз дээ. Бөөн бухимдал, бөөн уур уцаар. Гэр хороолол дотор хүртэл түгжрэл үүсгэдэг учир жилд нэг удаа л байхад хангалттай.

Avatar

ardtumnii neg 2019-05-19 64.119.24.102

dargiin nuur haraad aya tal zassan hugiin amitadiin ug uned hurehviidee ard tumen mini boswnoshuu…

Avatar

Зочин 2019-05-19 202.9.43.40

Улаанбаатар хотын 1 иргэний хүсэлт нийт хотын иргэдийн хүсэлт хоёрыг дэнслэх хэрэгтэй. Бямба гаригт хотын олон иргэд хувийн компаны ажилдаа явдаг. Хотын иргэд хоол ундаа зах зээлээс бэлдэж амьдардаг. Төвийн хэсэгт амьдардаг хүмүүст бол өдөр бүр машингүй өдөр баймаар гэж ярих нь зөв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж