Мах нөөцөлбөл лацдуулах уу?

Хуучирсан мэдээ: 2019.05.19-нд нийтлэгдсэн

Мах нөөцөлбөл лацдуулах уу?

Мах нөөцөлбөл лацдуулах уу?

“Ньюс агентлаг” долоо хоног бүрийн ням гаригт “Сошиалаар сонин юутай вэ” буланг хүргэдэг уламжлалтай. Өнгөрч буй долоо хоногт цахим ертөнцийнхнийг шуугиулсан үйл явдал нь тагнуулын байгууллага Эмээлт захаас нөөцөлсөн мах илрүүлж, лацадсан ажиллагаа байв. Мэдээлэл нь МҮОНТ-ээр цацагдсан бөгөөд “Тусгай байгууллагын үйл ажиллагааг буруу зүйлд ашиглалаа” гэдэг шүүмжлэл ч дагуулсан.

Тагнуулын байгууллагын зүгээс “Мах нь стратегийн бүтээгдэхүүнд тооцогддог, үхсэн малын мах борлуулах гэж байгаад баригдсан зэрэг зөрчлүүд өмнө гарсан  тул тагнуулын байгууллага эрх үүргийнхээ дагуу ажилласан” гэдэг тайлбар хийгээд буй.

Цахим ертөнцийнхний жиргээг хүргэж байна.

Элийрэгч‏ @Uyanga_ts

Буутай тусгайгийнхан бөөн хонины цогцос илрүүлээд бсан чинь Топорын дүү махны бизнес эрхэлдэг гэх шив дээ. Ингэж өрсөлдөгдчөө төрөөр, бүүр тагнуулаар намнуулах бсымуу?. Өнөөдүүл нь андуураад дүүгийнх нь зоорийг дэлбэлчих вий дээ.

Ж.СҮХБААТАР 🙏‏ @Sukhbaatar_J

ЗГ-ын Хэрэг эрхлэх газар бие даан дангаар ажилладаг аппарат гэхээсээ илүү Улсын Ерөнхий сайд,Танхимын ү/а-нд дэмжлэг үзүүлдэг, захиргааны б/гуудыг уялдуулан зохицуулах ажил үүрэгтэй ЗГ-ын ажлын алба. Хамаагүй "ажиллабал" Улсын Ерөнхий сайд, ЗГ "унах" эрсдэл үүсдэг гэхүү дээ!

СУВД 💛Pearle Deppsu‏ @Deppsu

Мах хадгалсан байна гэж махны зоорь руу дайрсан тагнуулынхан алт хадгалсан байна гээд Монгол банк руу дайрах юм биш биздээ

Эрка.Д‏ @erdenebatavia

Доллар,  юаны ханш өсөөд байх юм банк руу дайрахгүй юм байх даа

Batjargal‏ @BatjargalD

ТЕГ уул нь махны өсөлттэй тэмцэх биш том төслүүдийг гацаадаг хөдөлгөөнүүд, поп улс төрчдийн цаана гадны ямар хүч ажиллаад байна гэдгийг шалгах нь үндсэн ажил нь биз дээ.

С.Батзаяа‏ @batzayased

Юу ч гэж гоёор тайлбарласан, одоо нээх мах экспортолно энэ тэр гэж гуйх жаахан ичмээр болчлоо тэ?

Аанхаа‏ @Aanxaa

Эрхбиш зооринд нь хэдэн гулууз мах бсан нь яамай даа, сүртэй онгойлгосон чинь ямар ч мах байхгүй бол тагнуул бүр эвгүй байдалд орохгүй юу

 

Ари‏ @ariunbileg

Мах шалгадаг Тагнуулын ерөнхий газрынханд дархан цаазат Богд хаан уулыг талд нь ортол ухаад, орон сууцны зориулалтаар ил цагаан худалдаалж байгаа хэрэг хамаагүй байх оо тэй? Юун тэр эрх мэдэлтнүүдийн хуйвалдаан… цаана чинь бизнесменүүд мах нөөцлөөд байхад нтр

Өөжгий Өлзий-Орших‏ @Mandolinchin

Маш их хэмжээний махыг худалдаанд гаргахгүй бэлчээрт нь хадгалж байгаа муусайн мянгат малчдыг баривал таарна.

Баттөмөрийн ЭНХБАЯР‏ @Enkhbayar_bat

Энэ "махны гэмт хэрэг"-т буруудах хүн нь малчид юм байна. Тэд шунахайн сэдлээр малаа зарсанаас болж ийм гэмт хэрэг гарлаа. Малчдыг хам хэрэгтнээр шалгах нь дээ одоо

Шарайд‏ @bolodm

Энэ Хүрэлсүх хурандаа доллар яагаад өсөөд байгааг тагнуулыхнаар шалгуулахгүй юм байхдаа. Манай тагнуулыхан бол банкуудаар ороод л энд ийм их хэмжээний доллар нууж байж гээд л гаргаад ирэх мудакууд байшд Мах-Доллар ялгаа юу байхав.

Nuclear Ganaa‏ @ganaa

Энэ @OyunerdeneMN хөлний хордлого болсоноос хойш нэг л бишээ… хүн бяр амтагдаад ирвэл ухаанаар баланслуулдымшдээ… сэвдэг дэвдэг далдаакууд ийм үед хажуугаас салдаггүй хэрнээ хариуцлага болхоор хажуугаар зөрдөгчгүймдаа….

@Temuujin_Kh

Энэ хонины махнууд эх ороноосоо урвасан байсныг илрүүлэн баривчилж байгаа байх аа, амиддаа тагнуул байсан хонинууд

Зариг.мн Өнөрцэцэг‏ @Unurtsetsegn

Өнгөрсөн жил 6,5 сая бог мал буюу 70 000 тонн мах экспортолсон. ЗГ үргэлж малын махыг экспортлох чиглэлээр ажиллаж, хичээж 10 гаруй жил зүтгэсэн. Боловсруулаад савлаад гаргах гсн үйлдвэрлэгч нарлуу буу шагайдаг нь яаж байгаа юм бол…. Зах зээлийн нийгэм биздээ

Аниа нь Ганган Стайл‏ @GandanStyle

Ерөнхий сайд дүүгийнхээ компанийн өрсөлдөгч компанийг цэрэг тагнуул хөдөлгөж шалгалт хийлгэсээн? Omg Ичиж үхмээр #хэдэнонбэ

Б.Болор-Эрдэнэ‏ @bolushka

Хамгийн муу хувьсгал хоолны махан дээр бүдэрнэ.

ЭЗ-ч Бямбасайхан.Д‏ @d_bmb

За маргааш талх гурилын үнэ өссөн гээд улаан буудайн элеваторуудыг,  нөгөөдөр бензин өслөө гээд бүх шатахуун хадгалах савнуудыг цэрэглэн шалгана.  Явсаар байгаад доллар өссөн байна гээд банкнуудын подвалийг шалгана даа

Туул‏ @TuulBS

Гэмт хэрэг гэж үзээд, орон байранд шалгалт явуулах шүүхийн шийдвэрээр шалгалт хийж, нэвтэрдэг биз дээ. Хувийн өмч, хууль юутай ийтэй нь түймай болгодог юм байна.

ХувийнХэвшлийгХайрла‏ @B_Munkhtselmeg

Ийм хөгийн, новшийн, ичих нүүргүй популист. Иргэд махны үнэ гээд иргэд бухимдаад ирэнгүүт шууд ААН-үүд рүү галыг нь чиглүүлдэг. Ийм попуудтай залуу үеийнхээн сөрсөн поп хийж хэрсүү ухаалгаар тэмцэнэ шүү арай ч дээ нээрээ

Baabar‏ @Baabarniitlelch

Би тоглож байгаам бодсон үнэхээр чекистүүд зоорь ухаад яваа юм уу?

UB‏ @UB60357611 12h12 hours ago

UB Retweeted Элийрэгч

Түрүүчийн удаа Занданшатар ТЕГ-тэй явж хүчийг үзүүлсэн тул одоо Оюун-Эрдэнийн ээлж.ТЕГ хан ч удахгүй рекламанд ордог л ажилтай болох нээ, хөөрхий дөө

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж