Японы Канагава мужид оршдог Хаконэ галт уул дэлбэрч магадгүй тухай тус улсын Цаг уурын агентлаг мэдээлжээ.
Цаг уурын агентлагийн мэргэжилтнүүд өнөөдөр өглөө /2019.05.19/ “Хаконэ” уулын аюулын түвшнийг таваас хоёр хүргэж өсгөж байгаагаа мэдээлсэн байна. Аюулын түвшнийг сүүлийн дөрвөн жилд анх удаа өсгөж буй нь энэ ажээ. Уулын бэл рүү галт уулын том чулуунууд унах эрсдэлтэйг мэргэжилтнүүд мөн анхааруулж байна. Түүнчлэн галт уулын тогооны ойролцоох аялал жуулчлалын үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг Хаконэ тосгоны эрх баригчид гаргажээ.
1,438 метрийн өндөртэй энэхүү уул нь нийслэл Токио хотоос баруун урд зүгт 80 гаруй километр зайд оршдог бөгөөд хамгийн сүүлд 2015 оны долдугаар сард дэлбэрч байсан байна.
Эх сурвалж:NHK
Холбоотой мэдээ