Өмнөговийн Засаг даргыг огцруулах уу?

Хуучирсан мэдээ: 2019.05.19-нд нийтлэгдсэн

Өмнөговийн Засаг даргыг огцруулах уу?

Өмнөговийн Засаг даргыг огцруулах уу?

Өмнөговь аймагт цаг агаарын гамшигт үзэгдэл болсны улмаас өнгөрсөн долоо хоногт дөрвөн хүн амиа алдсан харамсалтай хэрэг болсон. Иргэд нь цасан шуурганаар төөрч, малтайгаа уруудаж явахад аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, орлогч С.Мөнхбаяр, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын дарга Ц.Баярсайхан нар эзгүй, Улаанбаатар хотод байжээ. Үүнийг Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлэг хариуцлагагүй үйлдэл гэж үзэн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд хандахаар болсон аж.

Цаг агаарын аюултай үзэгдэл болох тухай сэрэмжлүүлгийг Цаг уур, орчны шинжилгээний газраас урьдчилан анхааруулсаар байтал Улаанбаатар хот руу явсан. Иргэддээ цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээг цаг алдалгүй аймгаас хүргээгүй, хариуцсан ажилдаа хайнга хандсан энэ байдалд нь хариуцлага тооцох ёстой гэж тэд үзжээ.

Мөн амиа алдсан хохирогчийн гэр бүлийн зүгээс “Байгалийн гамшигт үзэгдэл болсон даруйд машин техникийг яаралтай гаргаж, цаг алдалгүй арга хэмжээ авсан бол амь нас эрсдэхгүй байсан” гэж мэдэгдэж байгаа бөгөөд иргэд ч удирдлагууддаа хариуцлага тооцож, албан тушаалаасаа огцорхыг шаардаж эхэлсэн байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж