Арнольд Щварцнеггерийн биед халджээ

Хуучирсан мэдээ: 2019.05.19-нд нийтлэгдсэн

Арнольд Щварцнеггерийн биед халджээ

Арнольд Щварцнеггерийн биед халджээ

Холливүүдийн од, АНУ-ын Калифорни мужийн захирагч асан Арнольд Шварцнеггер өчигдөр /2019.05.18/ Өмнөд Африкт “Arnold Classic Africa” спортын наадамд оролцож яваад халдлагад өртжээ. Түүнийг хүмүүсийн дунд тэмцээн үзээд зогсож байхад нь хойноос нь нэгэн этгээд үсрэн гарч ирээд ар нуруу руу нь жийсэн байна.

Өдгөө 71 настай Щварцнеггер хэсэг тэнцвэр алдан, хамгаалагчид ч нөгөө этгээдийг баривчилжээ. Тэрбээр тэмцээний дараа “Санаа тавьсан хүмүүст маш их баярлалаа. Сүйдтэй зүйл болоогүй. Эхэндээ бөөгнөрсөн хүмүүсийн нэг нь араас түлхлээ л гэж бодсон. Харин сүүлд бичлэг дээрээс хүн араас жийснийг харлаа. Снапчат бичлэгийг минь хэн нэгэн тэнэг этгээд тасалдуулаагүйд л баярлаж байна” хэмээн хошигносон байна.

Жүжигчний биед халдсан этгээд өмнө нь үүнтэй ижил төстэй халдлага зохион байгуулж байсан, цагдаад бүртгэлтэй хүн байсан гэнэ.Харин Шварцнеггер өөрт нь халдсан этгээдийн эсрэг гомдол гаргалгүйгээр спортын наадамд үргэлжлүүлэн оролцох тухайгаа мэдээлээд цахим сүлжээнд “од” болох гэсэн мунхаг залуугийн бичлэгийг түгээхийн оронд спортын наадамд оролцож буй залуу тамирчдын бичлэгийг бусдадаа түгээхийг уриалсан байна.

Эх сурвалж:CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж