&#34Голдэн Стэйт Уорриорс&#34 аваргын төлөө 40 жилийн дараа шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2015.05.28-нд нийтлэгдсэн

&#34Голдэн Стэйт Уорриорс&#34 аваргын төлөө 40 жилийн дараа шалгарлаа

НБЭ-гийн дорнод бүсийн аваргын төлөөх тав дахь тоглолт Оракл цэнгэлдэхэд боллоо. Тус финалд Голдэн Стэйт Уорриорс баг Хьюстон Рокетс багтай үлдээд байгаа бөгөөд 90-104 харьцаагаар хожсноор цуврал 4-1 болж 40 жилийн дараа Голдэн Стэйт Уорриорс баг аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо. Тус багийн өрсөлдөгч баг нь Леброн Жеймсээр тэргүүлсэн Клевлэнд Кавалерс билээ.

Тоглолтын эхний үед Пуужингууд гайхалтай эхлүүлж таван оноогоор илүү дууссан ч хоёрдугаар үед Клэй Томпсоны холын зайн шидэлтүүд амжилтай болсноор оноогоор илүү гарч улмаар оноогоор гүйцэгдэлгүй явсаар хожсон байна

Тус тоглолтод Стивэн Карри 26 оноо, 8 самбраас бөмбөг авч, 6 оновчтой дамжуулалтыг өгч багаа тэргүүлж Өрнөд бүсийн аварга баг болж чадлаа. 40 жилийн өмнө буюу 1975 онд Элвин Атлис удирдуулсан баг өрнөд бүсийн аварга болж улмаар НБЭ-ийн аваргын цомыг өргөж байжээ.

Харин эсрэг багаас Дуайт Ховард 18 оноо, 16 самбараас бөмбөг авсан багаа тэргүүлсэн бол багийн гол тоглогч өмнөх тоглолт 45 оноог авсан Жеймс Хардэн 14 оноог авсан бөгөөд 13 удаа бөмбөгөө алджээ. Тэрбээр плэйоффын түүхэнд хамгийн олон удаа бөмбөг алдсан тоглогч болсон байна. Мөн Дуайт Ховард плейоффын долоо дахь техникийн алдаагаа авсан байна.

НБЭ-ийн аваргын төлөөх тоглолт ирэх сарын 5ны 10,00 цагт тоглоно.

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж