Зүүн аймгийн чиглэлийн замыг түр хаажээ | News.MN

Зүүн аймгийн чиглэлийн замыг түр хаажээ

Зүүн аймгийн чиглэлийн замыг түр хаажээ

Зүүн аймгийн чиглэлийн замыг түр хаажээ

Өнөөдөр ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлээд байгаа. Тодруулбал, Хөвсгөл-Улаанбаатар, Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлд Солонготын даваанд таван см орчим цас орж, хальтиргаа үүссэн байгаа тул жолооч нарыг анхаарал болгоомжтой зорчихыг Авто тээврийн үндэсний төвөөс зөвлөж байна.

Мөн Улаанбаатар-Говьсүмбэр-Дорноговь, Улаанбаатар-Дундговь-Өмнөговь чиглэлийн авто замыг тавдугаар сарын 18-ны 20.00 цагаас тавдугаар сарын 19-ний 11.00 цаг хүртэл, Улаанбаатар-Хэнтий-Дорнод-Сүхбаатар аймгийн чиглэлийн авто замыг тавдугаар сарын 19-ний 8.00 цагаас 20-ны 11.00 цаг хүртэл түр хааж, авто тээврийн хөдөлгөөнийг зогсоох тушаалыг Зам тээврийн хөгжлийн сайд гаргаад байна.

Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр өнөөдөр нутгийн зүүн хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, говь, тал хээрийн нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж, зам, даваа, гүвээ хаагдах нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхааруулж байна.

Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хагаст баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 7-12 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 19-24 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 10-12 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 градус хүйтэн, харьцангуй чийг 48 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

А.СҮРЭН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-19 78.187.120.177

Зам хааж аюулгүй байдлаа хангах биш харин замын үйлчилгээг хийж, тогтмолжуулж, замын тэмдэгүүдийг орон нутаг явах замын дагуу хийж аюулгүй байдлаа хангамаар байна, энэ талаар замын газрууд туйлын хангалтгүй ажиллаж байна

Avatar

Зочин 2019-05-19 103.26.193.79

Зайсангийн гүүрний дор өглөө бүр 5 цагаас 6 цагийн хооронд загас барьдаг хэдэн хүн байна.Дөрөв дэх өглөөгөө загас барьж байна.Бохирын усанд өвөлжсөн загас өгсөх үед нь бариад гуанз ресторонд өгдөг биш байгаа даа. Өвчин тараах вий дээ. Хууль зөрчих нь ч дүүрч гэхэд. Манай Зайсан хавьд цагдаа үзэгдэх биш.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж