Улаанбаатар хотод 10-12 градус дулаан байна

Хуучирсан мэдээ: 2019.05.19-нд нийтлэгдсэн

Улаанбаатар хотод 10-12 градус дулаан байна

Улаанбаатар хотод 10-12 градус дулаан байна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн (2019.05.19) цаг агаарын мэдээллийг хүргэе.


Улаанбаатар хотод:

Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй.Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө хүйтэрч Яармаг Сонгины орчмоор 5-7 градус, бусад хэсгээр 1-3 хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.

Баруун аймгуудын нутгаар:

Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 0-5 градус дулаан , бусад нутгаар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор 18-23 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар:

Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө Хэнтэйн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар:

Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний, өдөртөө зарим газраар бага зэргийн хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 7-12 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар:

Шөнөдөө үүлэрхэг, ихэнх нутгаар, өдөртөө солигдмол үүлтэй, Дорноговийн зүүн хэсгээр ахиухан хэмжээний бороо, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн, өдөртөө нутгийн баруун хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж