Авлигын хэрэгт сэжиглэгдсэн хөлбөмбөгийн түшмэдүүдийн хэрэг #FIFA гэсэн тэмдгийн дор Twitter-ийн трендыг тэргүүллээ. Тавдугаар сарын 27-ны өдөр хэш-тег Швейцари, АНУ, Франц, Герман, Оросын трендийн эхэнд бичигдэж, Worldwide гэх дэлхийн чансааг тэргүүлсэн байна.
Тавдугаар сарын 27-ны өглөө түшмэдүүдийг баривчилсны дараа Twitter-т анхны бичлэгүүд гарч ирсэн бөгөөд хоёр цагийн дараа топ аравт орж ирсэн ч удалгүй тэргүүлээд эхэлжээ. Одоогоор шилдэг бичлэг дунд Russia and Qatar, FIFA гэсэн үгнүүд ороод иржээ.
Дашрамд, Олон улсын хөлбөмбөгийн холбооны (FIFA) албан тушаалтнууд мөнгө угаасан хэрэгт холбогдоод байна. Тавдугаар сарын 27-ны өглөө Швейцарийн цагдаагийнхан FIFA-гийн өндөр албан тушаалтнуудыг баривчилсан юм. АНУ-ын банкуудаар хууль бус мөнгө дамжигдсан болохоор тэднийг тус улсад шилжүүлнэ гэж мэдээлжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР