Конор Макгрегор орон гэргүй хүмүүст орон сууц барьж өгч байна

Хуучирсан мэдээ: 2019.05.19-нд нийтлэгдсэн

Конор Макгрегор орон гэргүй хүмүүст орон сууц барьж өгч байна

Конор Макгрегор орон гэргүй хүмүүст орон сууц барьж өгч байна

Холимог тулааны “UFC” холбооны хөнгөн жингийн аварга Ирандын тулаанч Конор Макгрегор орон гэргүй иргэдэд зориулж орон сууц барьж өгч байгаа гэнэ. Дэлхийн хамгийн баян тамирчдын нэгээр нэрлэгддэг түүний цахим сүлжээнд ихэнхдээ хувийн нисдэг тэрэг, том эдлэн газар, тансаг машинууд гээд хээнцэр тансаг амьдралын хэв маягийг харуулсан зургууд байдаг. Түүний талаар байнга л дуулиан шуугианд холбогдож,  зодоон цохион хийлээ гэсэн мэдээ гардаг байсан бол  энэ удаад тэрбээр хүмүүнлэгийн үйлст ханцуй шамлан оржээ.

Өдгөө 30 настай тулаанч Ирландын орон гэргүй хүмүүст зориулж тус бүр нь гурван унтлагын өрөө бүхий найман айлын орон сууцыг бариулж байгаа ба барилгын ажил одоогоор 70 хувьтай байгаа аж. Түүнийг ийнхүү сайн үйлс хийж байгаад шүтэн бишрэгчид нь маш их талархаж бахархаж байгаагаа цахим сүлжээнд илэрхийлсэн байна. Нийт 75 сая ам.долларын хөрөнгөтэй гэгддэг Конор саяхан зодог тайлахаар болсноо зарласан ч долоо хоногийн дараа их спорттоо үлдэхээр шийдсэнээ мэдэгдсэн билээ.

Эх сурвалж:DAILYMAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж