“Бургер Кинг”-ийн шинжилгээний хариу маргааш гарна | News.MN

“Бургер Кинг”-ийн шинжилгээний хариу маргааш гарна

“Бургер Кинг”-ийн шинжилгээний хариу маргааш гарна

“Бургер Кинг”-ийн шинжилгээний хариу маргааш гарна

Зайсан дахь “Бургер Кинг” түргэн хоолны газраар үйлчлүүлсэн гэр бүлийн гурван хүн хордсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тухайн үед гэр бүлийн гурван хүнээс гадна тус газраар үйлчлүүлж хордлого авсан хүний тоо нэмэгдэн, ХӨСҮТ-д хэвтэж буй өвчтөний мэдээлж буйгаар "Бургер Кинг"-д 80 гаруй хүн хордсон тухай ярьсан байсан.

Уг түргэн хоолны салбараас хордлого авсан иргэдийн шинжилгээний хариу тадугаар сарын 20-нд буюу даваа гаригт гарна гэдгийг Халдварт өвчин судлалын олон нийттэй харилцах мэргэжилтэн хэллээ.

“Бургер Кинг”-д хордсон гэх шалтгаанаар ХӨСҮТ-д хэчнээн хүн эмчлүүлж байгаа талаар тус төвийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тодрууллаа. Тэрбээр “Бургер Кинг”-д хордсон гэх хүн өнгөрсөн шөнө нэмэгдэж ирсэн. Шинжилгээний хариу гарч, нийт 18 хүн “Бургер Кинг”-ийн хоолноос хордсон болох нь тогтоогдож, эмчлүүлж байна" гэж мэдээлэл өгч байжээ.

Өмнө нь Зайсан дахь KFCM түргэн хоолны газраар үйлчлүүлсэн 240 гаруй иргэн хордлого авч, нийгэмд шуугиан дэгдээсэн. Мэргэжлийн байгууллагын шинжилгээний дүгнэлтээр тухайн газарт ажилладаг хоёр ажилтнаас цусан суулгын нян илэрсэн гэж албаныхан мэдээлж байлаа. Мөн тухайн үйлчилгээний газар хэсгийн усан хангамжтай бөгөөд ус нь бохирдсон байсан гэдгийг хэлж байсан юм.

А.СҮРЭН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж