Нийслэлийн Цагдаагийн газрын шуурхай мэдээллийн албаны 102 тоот утсанд өдөр тутам 600 гаруй дуудлага ирж байдаг ажээ. Тэдгээрийн 15-20 орчим нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг хэрэг буюу зам тээврийн осол хэрэг байдаг. Гуравдугаар сарын 10-ны өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт зургаан машин ар араасаа мөргөлдсөн хэрэг гарчээ. ТҮК-ийн хог тээвэрлэгч машины жолооч хөдөлгөөнд оролцохдоо алдаа гаргаснаас үүдэж уг хэрэг гарсан байна. Гэтэл мөргөлдсөн машинуудын нэгийнх нь жолооч их хэмжээний согтолттой, хөл дээрээ зогсож чадахгүй байжээ. Энэ хэргээс үүдэн жолоо барьж буй хэн бүхэн архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, хөдөлгөөнд соёлтой оролцохыг Замын цагдаагийн газраас санууллаа.
Д.Цэцэн
Д.Цэцэн