Өөрийн болгоомжгүй байдлаас болж бэртсэн гэв

Хуучирсан мэдээ: 2015.05.28-нд нийтлэгдсэн

Өөрийн болгоомжгүй байдлаас болж бэртсэн гэв

ШШГЕГ-ын харьяа Увс аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны баригдаж буй 2 давхар конторын барилга дээр ажиллаж байсан хүмүүжигч барилгаас унаж бэртсэн тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаатай холбогдуулан албан ёсоор дараах мэдээллийг хийж байна.

Осол болсон өдөр буюу 5 дугаар сарын 25-ны өдөр тухайн барилга дээр ажил гүйцэтгэж байсан хүмүүжигчдийг ажилд гарахаас нь өмнө хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан зааварчилгаа өгч, хамгаалах малгай, бүс, бээлийгээр хангаж, гарын үсэг зуруулжээ.

Гэтэл ажлын явцад хүмүүжигч Т-нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг зөрчиж, өөрийн санамсар болгоомжгүй байдлаас тус өдрийн 11 цагт 55 минутад уг барилгаас унаж бэртсэн хэрэг гарсан.

Одоогоор хүмүүжигч Т-ийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд тус  аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байна гэж ШШГЕГ-аас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж