Баривчилгаа явагдсан отель Baur au Lac.
ТАСС/EPA/ENNIO LEANZA
Авлигын хэрэгт сэжиглэгдсэн хэргийн ял тулгагдсан FIFA-гийн дээд удирдлагын зургаан гишүүн хууль бус орлогын 150 сая ам.долларыг буцаахыг зөвшөөрлөө гэж АНУ-ын Ерөнхий прокурор Лоретта Линч лхагва гаригт мэдэгджээ.
АНУ-ын ерөнхий прокурор: Йозеф Блаттерийн нэр сэжиглэгч дунд байхгүй. EPA/ENNIO LEANZA
"Өмгөөлөл авагчид энэ гэмт хэргээр хууль бусаар олсон 150 сая ам.долларын ашгаа буцаахад бэлэн байна” гэж Линч мэдэгджээ.
Швейцарид Гүйцэтгэх хорооны гишүүн Жеффри Уэбб, байгууллагын дэд ерөнхийлөгч Эухенио Фигередо, Гүйцэтгэх хорооны гишүүн Эдуардо Ли, байгууллагын хөгжлийн захирал Хулио Рока, Костас Таккас, Рафаэль Эскивель, Хосе Мария Марин, Джеффри Уэбб, Эухенио Фигередо, Эдуардо Ли, Хулио Роча, Хойд ба Төв Америк, Карибийн бүсийн орнуудын хөлбөмбөгийн холбоодын эвслийн ерөнхийлөгчийн атташе Костас Таккас, Венесуэлийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Рафаэль Эскевель, олимпийн хөлбөмбөгийн тэмцээн зохион байгуулах хорооны гишүүн Хосе Мария Марин нарын хүмүүс баривчлагджээ. Одоо долоон албан тушаалтныг АНУ-д шилжүүлж өгөх ажил хүлээгдэж байна.
Швейцарид баривчлагчдын байр суурь
Швейцарийн Хууль зүйн яамны хэвлэлийн алба мэдээлэхдээ, FIFA-гийн долоон гишүүний зургаа нь өөрсдийгөө АНУ-д шилжүүлэхийн эсрэг байгаа гэлээ.
Швейцарийн Холбооны Хууль зүйн газраас мэдэгдэл гарган түүндээ FIFA-гийн удирдлага дахь авлигын хэрэг мөн ДАШТ-ний эзэнг сонгосон мөрдөн байцаалтын хүрээнд баривчлагаа явуулснаа баталсан байна.
Ирэх хоёр тэмцээн эзэн орныг тодруулсан сонгуулиар авлига авсан гэх сэжгийн дагуу Швейцарийн цагдаагийнхан FIFA-гийн төв байранд нэгжлэг явуулан холбоотой гэх бичиг баримтуудыг хураажээ. Мөн энэ хэргээр FIFA-гийн Гүйцэтгэх зөвлөлийн 10 гишүүнийг байцааж байна.
АНУ-ын Хууль зүйн яамны ялын дүгнэлт
Лхагва гаригт АНУ-ын шүүх FIFA-гийн есөн албан тушаалтан, тус байгууллагатай ажил хэргийн холбоотой таван компанийн удирдлагад ялыг албан ёсоор тулгажээ.
Ялын дүгнэлтэд бичигдснээр сэжигтнүүд ба тэдний хамсаатнууд 1991 оноос өнөөг хүртэл гэмт хэргийн янз бүрийн үйл ажиллагаанд оролцон нийт 150 сая ам.долларыг угаасан гэжээ. “Хөлбөмбөгийн түшмэдүүд өөрийн эрх мэдлээ хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглаж байлаа. Тэд спортын маркетингийн салбарын компаниудын сэтгэлгүй удирдлагатай хамтран өрсөлдөгч нараас системтэйгээр авилга авч тэднийг холдуулж байлаа” хэмээн мэдэгдэлд өгүүлсэн байна.
Авлигын хэрэгт нийт 14 хүн сэжиглэгдэж байгаа. АНУ-д баривчлагдаад байгаа долоон хүнээс гадна FIFA-гийн дэд ерөнхийлөгч байсан, Хойд ба Төв Америк, Карибийн бүсийн орнуудын хөлбөмбөгийн холбоодын эвслийн экс ерөнхийлөгч Жек Уорнер, Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбоодын эвслийн ерөнхийлөгч асан Николя Леос нар хэргийн сэжигтэн болж байна.
FIFA-тай спортын маркетингийн чиглэлээр ажилладаг компаниудын удирдлага Алехандро Бурзако, Аарон Дэвидсон, Уго Жинкис, Мариано Жинкис мөн мөрдөн байцаалтаар хууль бус наймааны зуучлагч байсан нь тогтоогдоод байгаа тус байгууллагын ажилтан Хосе Маргулис нарт ял тулгажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР