“Улаанбаатар марафон-2019” олон улсын гүйлтийн тэмцээн тав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээнд Монгол Улсад ажиллаж, амьдарч буй гадаадын иргэд, олон улс, тив дэлхийд танигдсан нэртэй тамирчид тэргүүтэй 30 мянга гаруй хүн оролцов.
Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэдийг өдөр тутмын биеийн тамираар хичээллэх идэвх санаачилгыг дэмжих зорилгоор энэхүү тэмцээнийг 2014 оноос хойш зохион байгуулж буй юм. “Улаанбаатар марафон-2019” эрүүл мэнд, гэр бүлийн гүйлтийн ангиллыг нэмж оруулснаараа онцлог болов.
Тус тэмцээний бүтэн марафоны төрөлд Хөнгөн атлетикийн ОУХМ, Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнхзаяа тав дахь жилдээ түрүүллээ. Тэрбээр “Энэ уралдаанд 2014 оноос хойш дараалан таван удаа түрүүлж байгаадаа баяртай байна. МҮИС-ийнхандаа болон Зэвсэгт хүчний 327 дугаар анги хамт олондоо маш их баярлалаа. Дараагийн тэмцээн ДАШТ хүлээж байгаа. Монголчууддаа өдөр бүр идэвхтэй хөдөлгөөн хийж байхыг уриалж байна" гэв.
“Улаанбаатар марафон”-д анх 2014 онд дотоод, гадаадын 16 мянга гаруй хүн оролцож байсан бол өнгөрсөн жил 30 мянга гаруй хүн оролцсон юм. Мөн сүүлийн жилүүдэд олон улсад танигдсан нэртэй тамирчид ирж, оролцож буй нь “Улаанбаатар марафон”-ы нэр хүнд олон улсад өсөж буйг харуулж байна.
Б.ЖАРГАЛ
Зочин 2019-05-18 122.201.24.220
Ene huuhnees aria hurdan guichih ohid, busguichuud alga bn gej uu. Zalhuugiinh baihdaa…
Зочин 2019-05-18 202.9.42.1
ирэх жилээс сайн ангилж өг , эр эм хол ойр гм , тэхгүй бол эмх замбараагүй байна гэсэн гишгэх ч газаргүй , бараг хэн түрүүлж сүүлдэж байгаа нь мэдэгдэхгүй , шагналын мөнгө удирдамжин дээрээ байгаа шигээ байхгүй байна хэн нь авчдаг юм бэ хөгжлийн бэрхшээлтэй 1- р байр 250 төгрөг шагналтай гэчихээд 190 мянга ч дугтуйнд байх шиг , тэд чинь их өрөвдмөөр шдээ группийн мөнгөнөөс өөр орлого байхгүй , үүн дээрээ анхаармаар байна , шимтгэл авлаа авлаа гэхэд 60,000-ыг нь авахгүй биздээ
Зочин 2019-05-18 59.153.114.178
Зохион байгуулалтаа анхаар
uher 2019-05-18 66.181.176.243
Mayag shaaltsdag huuhen bh daa kk
Zochin 2019-05-18 202.126.89.8
Yamar amjilt uzuulsen bee 2tsag heden min ?