Улаанбаатарын жишиг төлөвлөлт - Яармагийн бүтээн байгуулалт | News.MN

Улаанбаатарын жишиг төлөвлөлт – Яармагийн бүтээн байгуулалт

Улаанбаатарын жишиг төлөвлөлт – Яармагийн бүтээн байгуулалт

Улаанбаатарын жишиг төлөвлөлт – Яармагийн бүтээн байгуулалт

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Зураг төслийн хүрээлэн зэрэг холбогдох албаныхантай уулзаж, бүтээн байгуулалтын ажлуудыг түргэвчлэх талаар үүрэг чиглэл өглөө. Тухайлбал, Маршалын гүүрнээс Баянзүрхийн товчоо хүртэлх замд Туул голын хойд талын далангийн дагуу дугуйн зам, амарч тухлах сүүдрэвч, хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлэг бүхий нийтийн эзэмшлийн цогцолбор байгуулах ажлыг яаралтай эхлүүлэхийн тулд нэн түрүүнд цахилгааны асуудлыг шийдэх техникийн нөхцөлөө даруй авахыг даалгав.

Гэрэлтүүлгээс гадна камер суурилуулахаас эхлээд иргэдийн аюулгүй байдлыг хангах, эдэлгээ удаан, чанартай байх зэргийг бодолцон, нарны панел ашиглахаас илүүтэй төвийн шугамд холбох нь дээр гэдэг дээр мэргэжилтнүүдтэй хэлэлцэж тохирсон юм. “Бүтээн байгуулалт хийхдээ хот төлөвлөлтийн шийдлээ бодолцож, өнгө үзэмж, дизайн талаас нь анхаараарай. Яг адилхан төсөв хөрөнгөөр, адилхан материалаар хийх ч гэсэн хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх өвөрмөц загвартай байх ёстой шүү. Нэг сүүдрэвч хийхдээ ч өнгө үзэмж, загварыг нь бодолцоорой. Хаа сайгүй байдаг, улиг болсон загвартай байж болохгүй” хэмээн нийслэлийн Засаг дарга анхааруулав.

Таван байршилд нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн, спорт цогцолбор байгуулна

Нийслэлчүүдэд чөлөөтэй амарч зугаалах гудамж талбай гаргаж өгөхийн зэрэгцээ гүйх, алхах, дугуй унах, сагс, хөлбөмбөг тоглох гээд чөлөөт цагаа спортоор хичээллэж өнгөрүүлэх боломж нөхцөлөөр хангахын тулд таван байршилд цэцэрлэгт хүрээлэн, спорт талбай байгуулах зураг төсөл батлагдаад буй. Эхнийх нь ХХЕГ-ын баруун талд 1.8 га талбайд бүтээн байгуулалт өрнөхөд бэлэн болоод байгаа бол хоёр дахь нь болох РНЦК буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн хажууд 2.4 га талбайг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн, спорт талбай байгуулах зураг төслийг эцэслэж, ажлаа даруй эхлүүлэх үүрэг өгөв. Улаанбаатар хотын есөн дүүрэгт байгуулах хөлбөмбөгийн талбайн зураг төсөл, төлөвлөлтийн тухай мөн энэ үеэр эцэслэн хэлэлцэж, ажлыг түргэвчлэхээр боллоо.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талын 23 га газрыг дахин төлөвлөж, бүтээн байгуулалт өрнүүлнэ

Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойд талын 23 га газарт ногоон байгууламж, дугуйн зам бүхий шинэ бүтээн байгуулалт эхлүүлэх  төлөвлөгөө ямар шатандаа яваа талаар албаныхантай ярилцаж, саналаа нэгтгэлээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд амралтын өдрүүдээр маш олон иргэд, үйлчлүүлэгч очдог тул автомашины зогсоол хүрэлцдэггүй учраас нэмэлт зогсоол байгуулах асуудал хөндөгддөг. Тиймээс баруун хойд талынх нь 23 га газар дээр хийгдэх шинэ бүтээн байгуулалтын зураг төсөлд 300 гаруй автомашины зогсоол, дугуйн зам, ногоон байгууламжтай байхаар тусгажээ. Гэвч өмнө нь нийслэлийн Засаг даргын захирамжаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойд талын 23 га газрыг “Сарангэрэл сан” ТББ тохижуулах төлөвлөлтийн даалгавар гаргуулж, ОХУ-аас мод авчирч тарин, ногоон байгууламж байгуулж эхэлсэн байсан тул гомдол гаргасан байна.

“Нэгэнт ногоон байгууламж, тохижуулалт хийхээр зөвшөөрөл авсан байсан бол тэрхүү зориулалтынх нь дагуу хувийн хэвшлийн аж ахуйн нэгжтэй зохицоод, бүтээн байгуулалтын зураг төслөө уялдуулан хамтатгаж  гаргаад, ажлаа даруй эхлэх хэрэгтэй” хэмээн хотын Захирагч хэлсэн. Ийнхүү ногоон байгууламжтай холбоотойгоор дэвсгэр зураг шинээр гаргах, авто зам болон машины зогсоолоо өөр газарт шилжүүлэн төлөвлөх, эсэх гээд зураг төсөлд өөрчлөлт хийх гэх мэт шийдлээ ирэх долоо хоногт эцэслээд оруулж ирэхийг Зураг төслийн хүрээлэн, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт даалгалаа.

Түүнчлэн Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган хөгжих шинэ хотын ерөнхий төлөвлөгөөний талаар холбогдох газруудтай  хэлэлцэж, Яармагийн шинэ төлөвлөлтөд ямар асуудал тулгамдаж байгааг, бүтээн байгуулалтыг хэрхэн урагшлуулах тухай ярилцав. Хотын Захирагч С.Амарсайхан “Улаанбаатар хотын жишиг төлөвлөлт ямар байхыг Яармагийн шинэ бүтээн байгуулалтаар үлгэрлэн харуулах болно. Тиймээс салбарын яамдтай хамтраад шийдэх шаардлагатай асуудлаа яаралтай шийдээд, ажлаа явуулах хэрэгтэй. Яамнаас олгосон газар гээд хотын ерөнхий төлөвлөлттэй уялдахгүй байж таарахгүй. Ирэх долоо хоногт хотын удирдлагууд Яармагт ажиллаж, газар дээр нь нөхцөл байдалтай танилцана. Хот төлөвлөлтийн бодлогыг зөрчөөд байвал тусгай зөвшөөрөлтэй нь ярина” гэлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2019-05-18 66.181.161.103

Ehleed zamaa hiihgui ch zam, mod but, yavgan hunii yavah zam zereg 20-30m zamaa tuluvluud uldeevel ireeduid zamaa hiine. Tegehgui bol dahaid l tugjrel yalgaagui hetsuu bno. Yavgan yavah zam saitai bol humuus ih alhana. Mashin barij tugjrel utaa uusgehgui.

Avatar

Hotiin irgen 2019-05-18 66.181.161.103

Japan townii urd taliin dundaa modtoi, zamiin 2 talaaraa yavgan hunii zamaa burgas tarij tusgaarlaj anhnaasaa zamaa zuvuur tuluvlumuur bna. Baiguullaga hothonuud bugd zamd tulgaj hashaa tatmaargui bna. Hothonuud hed heden tal zam gargaj humuus yavhaar zohitsuulbal taarna. Hamgiin gol ni modgui bolhoor hotod amidrahiin arga alga.

Avatar

Зочин 2019-05-18 203.169.49.99

Анхнаасаа л авто зогсоол, явган зам, ногоон байгууламжтай зураг үгүйлэгдэж байна.

Avatar

Зочин 2019-05-18 103.57.94.198

Урангоо утас нь 99110629. энэ хуухэн Яармагийн газар зарагч юм уу. га га гаар нь зарна гэсэн зар явахын. та нарын Жунай Наранхуу нарын шин дур юм уу

Avatar

цэлмуун 2019-05-18 103.57.94.198

яармагт 2000 хуухдийн улсын сургууль барих газар шийдээчээ ухэж байгаа юм шиг бугдийг нь зарчих юмаа

Avatar

Зочин 2019-05-18 202.131.225.197

LOOK HOW MANY CONSTRUCTION SITES IN THE CITY ARE SERIOUSLY BREACHING SAFETY RULES, AND HOW MANY HAZARDS IN THE CITY STREETS IN EVERY 10 METERS OF WALKWAYS….. THESE PUNKS JUST WALKS PASSED THEM EVERYDAY, BUT DOES ABSOLUTELY NOTHING TO FIX THEM!!! JUST FUCKING USELESS!!!!!

Avatar

Зочин 2019-05-18 202.55.191.130

KIDS PLAYING POLITICS TO MAKE THEM FEEL IMPORTANT, HAHAHA! INCOMPETENT, USELESS, UNTRUSTWORTHY ARE EXACTLY WHAT THEY ARE!!!

Avatar

зочин 2019-05-18 202.9.43.177

21 дүгээр зуун сансарын, өндөр технологийн эрин зуун . Гэтэл Улаанбаатард цахилгаан тасраад л халуун ус тасраад л , б**с арчисан цаас гудманд нь хийсээд л ….түй чёрт …

Avatar

Зочин 2019-05-18 202.131.227.114

Яармагийн төлөвлөлт гэж замбараагүй, шороо тоос боссон газар байна. Эхлээд засмал зам, дулаан, цэвэр бохир ус, цахилгаан гм дэд бүтцээ хийж байж дараа нь барилга орон сууцаа барих ёстой. Japan Town-ыг Суруга-гийн япончууд яаж төлөвлөснийг харах хэрэгтэй. Эхлээд бүх дэд бүтэц, замаа тавиад дараа нь барилгын ажлаа эхлүүлсэн. Манайхны ажлын дараалал буруу, төлөвлөлт буруу, зөвхөн хурдан барилга барьж, хурдан зарж, хурдан ашиг болохыг л урьтал болгож байна.

Avatar

zamiig orgon 2 ursgaltai tabihaar bvh hashaa barisan hvnees ni abaarai... 2019-05-18 66.181.188.59

yarmagt odoo tom tom hashaa hatgaj zam tabih gazar vldeesengui dee. tegeed neg nariinhan zam tabij boon gatsaa vvvsgen dee.odoo ter viva siti hothonii oroh garah zamiig haraa neg nariinhan ybgan hvnii zam ch tabij bolohgui 2 talaas tom hashaa hatgaj gazar absan daa.odoo oroi bvr boon tvgjij bna.yamar ih shunal bna gants zamiig 2 ursgaltai ybgan hvnii zamtai bolgoj ogohod jaahan gazar ogohod bolon ch dee.iim sonin setehvitei hvmvvs baih yumaa..

Avatar

Zochin 2019-05-18 86.56.128.170

Dabhar graj barij shiidbel zugeerdee zub zub hurdan ehleerei

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж