Ханхүү Уильям: Ээжийгээ алдахаас илүү зовлон гэж үгүй

Хуучирсан мэдээ: 2019.05.18-нд нийтлэгдсэн

Ханхүү Уильям: Ээжийгээ алдахаас илүү зовлон гэж үгүй

Ханхүү Уильям: Ээжийгээ алдахаас илүү зовлон гэж үгүй

Кембрижийн герцог “Ээжийгээ алдахаас илүү зовлон үгүй” хэмээн хэлсэн байна. Ханхүү Уильям хаалганы цаана, хаа сайгүй үхэл отож байж болзошгүй гэсэн маш таагүй мэдрэмж төрж, сэтгэлийг нь хямраадаг, энэ нь үнэхээр хэцүү байдаг талаар ярьжээ.

Ирээдүйн хаан тэрбээр ВВС-гийн "Сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх нь" баримтат киноны зураг авалтад Питер Крауч тэргүүтэй хөлбөмбөгчид болон Английн шигшээ багийн дасгалжуулагч Гарет Саутгейт нартай оролцохдоо ийнхүү ний нуугүй ярьсан байна.

Ханхүү өмнө нь өөрийн эх Диана гүнжийн үхлийн талаар “Ээж минь 1997 онд Парист автомашины ослоор өөд болоход би 15 настай, ханхүү Харри дөнгөж 12 настай байсан” хэмээн ярьж байжээ.

Баримтат киноны үеэр хөтлөгч Дэн Уокер түүнээс гүнжийн үхлийн талаар эцэг, хөвгүүд ярилцаж байсан эсэх талаар асуухад ханхүү Уильям "Жаахан хүү байхдаа тийм их уй гашуу үзэхээр өөр юутай ч зүйрлэшгүй их өвдөлт мэдэрдэг юм билээ" хэмээн хариулсан байна. Мөн тэрбээр "Ийм зовлон туулснаар хайртай хүмүүсээ алдаж, зовж шаналсан хүмүүсийг илүү ойлгож, тэдэн рүү илүү ойртуулсан" хэмээн нэмж хэлжээ.

1997 оны 8 сарын 31 өдөр. Доди аль-Файедом, түүний жолооч Анри Полем нарын хамт автомашины осолд орж, Диана амь үрэгдсэн байна. Доди аль-Файедом, түүний жолооч газар дээрээ нас барсан бол Диана осол болсон газраас Сальпетриер эмнэлэгт хүргэгдэж очсоноос хойш хоёр цагийн дараа нас баржээ.

Осол болсон газар нь Парисын Сина мөрний эрэг дээрх Альма гүүрний урд талын хонгилын зам байсан аж. Ослын шалтгаан тодорхой бус боловч олон таамаг байдаг. Жолооч согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, папарациас зугтаж, хэт хурдтай явсан гэх зэргээр үргэлжилдэг байна.

“Мерседес” машинаас амьд гарч чадсан цорын ганц зорчигч бол бие хамгаалагч Тревор Рис Жонс (нүүрийг нь мэс засал хийж сэргээсэн) бөгөөд тухайн үед болсон ослын талаар огт санадаггүй гэдэг. 2007 оны 12 сарын 14-ний өдөр мөрдөн байцаагч Лорд Жона Стивенсийн тавьсан илтгэлд “Британий мөрдөгчдийн дүгнэлтээр, осол болох үед жолоочийн цуснаас их хэмжээний спирт илэрсэн нь Францын хуулиар тогтоосон хэмжээнээс гурав дахин өндөр байсан. Түүнээс гадна машин хэт хурдан явсан гэж дүгнэжээ.

Мөрдөн байцаагч Лорд Жона Стивенс “Диана болон бусад зорчигч нарын амь эрсэдсэн гол шалтгаан хамгаалах бүс зүүгээгүйгээс болсон” гэж тэмдэглэсэн байдаг аж.

Эх сурвалж: The Daily Mail
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж