Замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангахыг анхааруулж байна

Хуучирсан мэдээ: 2019.05.18-нд нийтлэгдсэн

Замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангахыг анхааруулж байна

Замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангахыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын мэдээллээр, өнөөдөр Архангай, Өвөрхангай, Булган,Төв аймгийн өмнөд хэсгээр, 19-нд нутгийн зүүн хагаст цас орж, салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга болон цасан шуурга шуурах төлөвтэй байна. Иймд иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж,

-Салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,

-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагахыг анхааруулж байна.

Онцгой байдлын газраас цаг уурын байгууллагын ирүүлсэн сэрэмжлүүлэг, анхааруулга мэдээллийг үндэслэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон “Мерси Кор Монгол“ олон улсын байгууллагатай хамтран  хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд 21 аймгийн 330 сумын 1820 багийн 20 гаруй мянган малчинд гар утсаар мэдээллийг тухай бүрд нь шуурхай хүргэн ажиллаж буй ажээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж