АНУ-ын Тагнуулын ажилтан асан Хятадын талд ажиллаж байжээ

Хуучирсан мэдээ: 2019.05.18-нд нийтлэгдсэн

АНУ-ын Тагнуулын ажилтан асан Хятадын талд ажиллаж байжээ

АНУ-ын Тагнуулын төв газрын ажилтан асан Кэвин Маллориг Хятадын төлөөлөгчид цэргийн нууц мэдээлэл өгсөн, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хэрэгт буруутган, 20 жилийн хорих ял ногдуулсан талаар тус улсын Хууль зүйн яамнаас өнөөдөр /2019.05.18/ мэдээлжээ.

Өдгөө 62 настай Кэвин нь мандарин хэлийг төгс эзэмшсэн бөгөөд Засгийн газрын харьяа агентлагуудад олон төрлийн албан тушаал хашиж, нууцын зэрэглэл бүхий баримт бичгийг ашиглах эрхтэй байсан аж.

АНУ-ын хууль сахиулагчид түүнийг нууц мэдээллүүдийг 25 мянган ам.доллараар Хятадын талд худалдсаныг тогтоожээ. Ингэхдээ баримт бичгүүдийг сканнердан, зөөврийн хард диск рүү хуулж байсныг нь нууц камерийн дүрс бичлэгээр нотолсон байна. Мөн тэрбээр 2017 оны гурав, дөрөвдүгээр сард Хятадын төлөөлөгчидтэй уулзахаар Шанхай хот руу явсан аж.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж