Жек Ма тэтгэвэрт гарсныхаа дараа багшилна | News.MN

Жек Ма тэтгэвэрт гарсныхаа дараа багшилна

Жек Ма тэтгэвэрт гарсныхаа дараа багшилна

Жек Ма тэтгэвэрт гарсныхаа дараа багшилна

Хятадын тэргүүн баячуудын нэг “Alibaba” цахим худалдааны сайтыг үүсгэн байгуулагч Жек Ма ирэх есдүгээр сарын 10-нд буюу компанийнхаа 20 жилийн ойгоор тэтгэвэртээ гарах гэж байгаагаа зарлажээ. Тэрбээр пүрэв гариг /2019.05.16/-т Парист болсон “Viva Tech” бага хурлын үеэр энэ тухай ярьсан байна.

Өдгөө 54 настай тэрбумтан Жек Ма нь анх коллежийн англи хэлний багшаас ажлын гараагаа эхэлж байсан гэдэг. Тиймдээ ч тэрбээр тэтгэвэртээ гарсныхаа дараа дахин англи хэлээ заах хүсэлтэй байгаа аж.

Жек Ма "Англи хэл заах нь миний хийх дуртай ажил" гээд, “Alibaba”-гаас олсон орлогоо ямар нэгэн банкинд хадгалах, эсвэл янз бүрийн төсөлд хөрөнгө оруулах биш, Хятадын боловсролын системийг сайжруулахад зориулахаа мэдэгджээ. Тэрбээр өөрийгөө огт хөгширсөн гэж бодохгүй байгаа ба дахиад 15 жилийг боловсролын салбарт ажиллаж өнгөрөөнө хэмээн хэлсэн байна.

Эх сурвалж: Business Insider

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

mundag yumaa 2019-05-18 66.181.161.109

manaihan bol ulam ihiig olj avchih gl ulam shunaal yun tetgevert garah odoo ulsiin ih hurald orj iluug olno oo gene dee

Avatar

Зочин 2019-05-18 202.21.118.90

Mundag!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж