Хорвоо ертөнцөд хүний төрлийг олж мэндэлсэн бүх хүнд өөр өөрийн гэсэн олон мянган хүсэл бий ч бүгдэд хамаарах нэгэн хүсэл зорилго гэж байдаг. Тэр нь эрүүл амьдарч, урт удаан наслах явдал юм. Эрхэм уншигч танаа эрүүл амьдрах есөн чухал зөвлөгөөг хүргэж байна.
Хөдөлгөөн. Өдөр бүр лифтээр зорчихоос татгалзаж, аль болох шатаар алхаж бай. Нохойгоо салхилуулах, хүүхэдтэйгээ хөөцөлдөж тоглох зэрэг өдөр тутмын энгийн хөдөлгөөн бүр таны стрессийг тайлж, эрүүл саруул болгоно.
Өөх тостой хоолноос татгалз. Шарж хайрсан хоол, гамбургер, гахайн мах, утсан мах, хиам зэргээс татгалз. Бяслаг, цөцгий, сүү зэрэг цагаан идээ нь харьцангуй тослог багатай байдаг.
Тамхи татахаа зогсоо. Эрдэмтэд тамхи хүний биед хортойг баталсан билээ. Өсвөр насны хүүхдүүд үзсэн кино, түүнд тоглосон жүжигчдийг даган дуурайж, ухамсаргүйгээр тамхинд орох явдал ихэсч байгаад эцэг эхчүүд анхаарал хандуулах хэрэгтэй.
Стрессээс зайлсхий. Өдөрт 30 минутыг өөрийн дуртай зүйлийг хийхэд зарцуул. Биеэ барьж чадахаа больтол уурлах, бухимдах үед 10 хүртэл тоол. Нүдээ анин, улаан өнгийг толгой дотроо төсөөлөн хар, мөн ягаан үүлэн дунд хөвж байна гэж төсөөл. Энэ нь таны стрессийг бага ч атугай тайлна.
Бохирдлоос өөрийгөө хамгаал. Хэрвээ та утаа униаргүй орчинд амьдрах боломжгүй бол ядаж өрөөндөө цэвэр агаар бий болго. Гэртээ болон гэрийнхээ гаднах орчныг цэцэгжүүл, мод тарь.
Суудлын бүсээ зүү. Статистикийн судалгаанаас харахад суудлын бүс зүүгээгүйгээс олон сая хүн автомашины ослын улмаас нас барах, эсвэл гэмтэж бэртдэг байна. Иймд заавал суудлын бүсээ зүүж хэвшээрэй.
Утсаар шүдээ чигчил. Саяхны нэгэн судалгаагаар шүдээ утсаар чигчлэх нь эрүүл саруул амьдрах, өндөр наслахтай шууд хамааралтай болохыг баталжээ. Шүдээ чигчилдэг хүмүүс илүү эрүүл саруул байдаг аж.
Хэтрүүлж бүү уу. Өдөрт нэг хундага дарс юм уу, архи уух нь зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Түүнээс хэтрүүлэн хэрэглэвэл элэг, бөөрний өвчин болон хорт хавдартай болох магадлалтай ажээ.
Аз жаргалтай бай. Сайхан амьдарч байна гэсэн бодол, эрүүл мэнд хоёр хоорондоо төгс эерэг хамааралтай юм. Иймд ямар ч тохиолдолд аз жаргалтай байх хэрэгтэй.
Эх сурвалж: Монголын Эрүүл Мэндийн ажилтны ҮЭХ
Холбоотой мэдээ