Хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам хэрэгжиж эхэллээ | News.MN

Хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам хэрэгжиж эхэллээ

Хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам хэрэгжиж эхэллээ

Хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам хэрэгжиж эхэллээ

НИТХ-ын 2019 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 24/17 дугаар тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журмыг баталсан. Тус журмаар нийслэлийн нутаг дэвсгэрт хотын өнгө үзэмж, тохижилт бүхий газар, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтийн эзэмшлийн зам чөлөөлөх, авто болон явган зорчигчийн орц гарцыг нээх, орчны бохирдлыг бууруулах зорилгоор хашаа, хайс барих, ашиглах буулгахтай холбогдсон харилцааг зохицуулах юм.

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах байршилд өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа газар хууль, тогтоомжоор тогтоогдсон хамгаалалттай бүс, тусгай хэрэгцээний болон хөдөө аж ахуйн газарт хашаа, хайс барих, ашиглах буулгахтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулахгүй аж.

Хашаа, хайс барих, ашиглах буулгах журмыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Их тойруу доторхи II, V, VIII, IX блок буюу Сүхбаатар дүүргийн 1, 2, 3, 4, 5, Баянзүрх дүүргийн 1, 3, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах буулгах шаардлагатай 319 иргэн, аж ахуй нэгж, байгууллагын  хашаа, хайс, хаалт,  түр хашааны судалгааг гарган боловсруулалт хийгдэж байна.

Мөн Улаанбаатар хотын Бага тойрууд байрлах Сүхбаатар дүүргийн 6, 8 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 1, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах буулгах шаардлагатай 43 иргэн, аж ахуй нэгж, байгууллагын хашаа, хайс, хаалт,  түр хашааны судалгааг гаргажээ. Нийслэлийн нутаг дэвсгэрт дээрх журам хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хашаа, хайс барих хүсэлтийн маягт, хашаа, хайсны даалгавар, Хашаа, хайс, түр хашаа, амьд хайсны тохижилтын загвар зургийг боловсруулж батлуулах ажил хийгдэж байна. Тус ажлын хүрээнд нэгдсэн үйлчилгээний төвүүдээр дамжуулан иргэн, хуулийн этгээдийн хашаа, хайс барих  хүсэлтийг хүлээн авч  шийдвэрлэнэ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Д.ТУНГАЛАГ /багш/ 2019-05-18 103.26.194.135

Хөрөнгө мөнгөтэй иом компаниуд эс бол гадаадын хөрөнгө оруулалтаар баригдсан башинг эргэн тойрон хашаалж аваад автомашины төлбөртэй зогсоол болгоод байгааг ийнхүү журамлаж байгаад талархаж байна.

Avatar

Зочин 2019-05-18 202.126.89.237

Хэрэгжүүлчихвэл сайн л байна. Даан ч та нар чадахгүй л дээ. Худлаа дүр эсгээд л, сүржигнээд л өнгөрнө.

Avatar

Irgen 2019-05-18 49.0.212.145

Дээгүүрээ том танил тал, арын хаалга, авцаа өгцөөтэйд нь наад журам нь үйлчлэхгүй л дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж