Энэ оны тавдугаар сарын 13-ны өдрийн байдлаар, Монгол Улсын хэмжээнд ашигт малтмалын хайгуул, ашиглалтын 2975 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна. Үүнээс хайгуулын 1293, ашиглалтын 1682 лиценз байна. Төрлөөр нь авч үзвэл алтны тусгай зөвшөөрлийн тоо хамгийн их хувийг эзэлж буй аж. Тус сард шинээр ашиглалтын тусгай зөвшөөрөл гурвыг олгожээ.
Хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл /2019.05.13 өдрийн байдлаар/ | ||||||
Тоо | Хувь | Гектар | Хувь | Нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь | ||
Нийт | 2975 | 100% | 8 366 644.32 | 100 | 5.30% | |
Хайгуулын | 1293 | 43.50% | 6 710 639.16 | 80.2 | 4.30% | |
Ашиглалтын | 1682 | 56.50% | 1 656 005.16 | 19.8 | 1% |
Хайгуулын тусгай зөвшөөрөл сунгасан- 11
Шинэ ашиглалтын тусгай зөвшөөрөл- 3
Барьцаалсныг бүртгэсэн- 1
Хэсэгчлэн буцааж өгсөн- 8
Хайгуулын тусгай зөвшөөрөл сунгасан- 58
Бүхэлд нь шилжүүлсэн- 2
Хугацаа дуусгавар болсон- 41
Цуцлагдсан- 6
Гадны 100 хувь хөрөнгө оруулалттай 255 эзэмшигчийн 400 гаруй тусгай зөвшөөрөл бий аж. Харин дотоодын болон гадны хамтарсан хөрөнгө оруулалттай 100 аж ахуйн нэгжийн 200 орчим зөвшөөрөл байна. Сануулахад, 2015 онд олгосон тусгай зөвшөөрөл 2691 байсан нь сүүлийн дөрвөн жилд даруй 300 гаруй тоогоор нэмэгджээ.
Холбоотой мэдээ