Дэлхийн нэг сая төрөл зүйл амьтан устах аюулд оржээ | News.MN

Дэлхийн нэг сая төрөл зүйл амьтан устах аюулд оржээ

Дэлхийн нэг сая төрөл зүйл амьтан устах аюулд оржээ

Дэлхийн нэг сая төрөл зүйл амьтан устах аюулд оржээ
Chilka, a four months Amur Leopard, walks around its enclosure at the 'Parc de la Tete d'Or' park in Lyon, on December 27, 2013. The Amur Leopard (Panthera pardus orientalis), a very rare species of leopard living on the borders of Russia and China, is the winner of the 2013 WWF award dedicated to the positive evolution of an endangered species, as its population has increased by "over 50% over the last five years", according to the Switzerland-based conservation organisation. AFP PHOTO / JEFF PACHOUD

Дэлхий дээр нийт найман сая зүйлийн амьтад байдгаас нэг сая нь хүний буруутай үйл ажиллагаанаас болж устахад хүрчээ. Олон улсын зэрлэг амьтан хамгааллын холбооны мэдэгдсэнээр, сүүлийн 10 жилд ан амьтдын төрөл зүйл бүрээс хэдэн зуугаараа устаж үгүй болсон буй аж.

Зэрлэг ан амьтдын тоо толгойн өсөлт, устаж үгүй болоход нөлөөлж буй шалтгаан зэргийг судлахаар 50 улсын 145 мэргэжилтэн нэгджээ. Судалгааны ажлын дүнд эрдэмтэд ан амьтад устаж, эко систем алдагдаж буйн шалтгааныг байгалийн баялгийн зохисгүй хэрэглээ, байгаль болон агаарын бохирдол нь хоёр нутагтан амьтдын 40 хувь, сүүн тэжээлтэн амьтдын 33 хувийн устаж үгүй болох гол шалтгаан болсон аж. Судлаачид ойрын 12 жилийн турш дэлхийн дулаарлаас байгаль дэлхий өөрийгөө хамгаалж чадахыг тогтоосон байна.

Газар нутгийг зохистой хэрэглэх нь

Цаг уурын өөрчлөлт хүмүүс бидний буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой. Учир нь биологийн тархалт удааширч, байгалийн экосистемийн 66 хувь хүмүүсийн буруугаас сүйдэж байгаа юм.

Сүүлийн 50 жилд дэлхийн хүн амын тоо 3.7-7.6 тэрбум болж өссөн. Хүмүүсийг байгаль орчноо хамгаалж, нөхөн сэргээх арга хэмжээ авч, байгальд хор хөнөөл учруулж байгаа хүчин зүйлүүдийг шинэчлэн эко системтэй хоршиж ажилладаг болгохыг эрдэмтэд уриалж байна. Одоогийн байдлаар дэлхий дээр хуванцар болон бусад химийн гаралтай хог хаягдлаас болж бохирдсон 400 орчим сөнөсөн тэнгис байна. Жил бүр далай тэнгис руу 300-400 сая тонн химийн хортой хаягдал гардаг гэсэн судалгаа бий.

Арга хэмжээ авахад оройтоогүй

Цаг уурын өөрчлөлт нь дэлхийн биологийн төрөл зүйлийн идэвхт үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа учраас байгаль дэлхийн дулаарлыг нэмэгдүүлж байгаа хүчин зүйлсийг эко системтэй уялдуулах шаардлагатай. Мөн хүн амын суурьшлыг тараан олон дэд хотууд барих нь байгалиа хамгаалах зайлшгүй алхам болжээ. Олон улсын эрдэмтэд байгаль экологийн төлөө үйл ажиллагаа явуулахад оройтоогүйг уламжилсан бөгөөд ойрын 10-20 жилд мэдэгдэхүйц өөрчлөлт гаргаж болохыг хэлсэн байна. Хамгийн гол нь газар ашиглалтын төлөвлөгөөг нарийн гаргаж, ан амьтдыг идэш тэжээлийн дутагдалд оруулахгүй байх нь чухал аж. Эрдэмтэд мэдэгдлийнхээ төгсгөлд, химийн хог хаягдлаар байгаль орчноо бохирдуулахгүй байхыг уриалжээ.

Эх сурвалж: BBC

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Irgen 2019-05-18 49.0.212.145

Хятадуудын хар гай, тэд л байгалийг сөнөөж байна, Хятад хүний тоо толгой асар их, араас нь Энэтхэг байна, сүүлийг үед асар их нүүрс түлж дэлхийн агаарыг сөнөөж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж