Английн шигшээ баг урьдчилсан байдлаар бүрэлдэхүүнээ зарлалаа

Хуучирсан мэдээ: 2019.05.18-нд нийтлэгдсэн

Английн шигшээ баг урьдчилсан байдлаар бүрэлдэхүүнээ зарлалаа

Английн шигшээ баг урьдчилсан байдлаар бүрэлдэхүүнээ зарлалаа
Gareth Southgate and Steve Holland address the England players during training. England Senior Football Training Camp, St George's Park National Football Centre, Burton-on-Trent, UK - 19 Mar 2019. Photo:Eddie Keogh for The FA

Европын хөлбөмбөгийн шигшээ багуудын дунд шинээр зохион байгуулагдаж эхэлсэн Үндэстнүүдийн Лиг тэмцээний хагас шигшээ тоглолт ирэх сарын 5, 6-ны өдрүүдэд болно. Хагас шигшээд Англи, Нидерланд, Португал болон Швейцарын шигшээ багууд шалгарсан бөгөөд Англи Нидерландтай, Португал Швейцарийн шигшээ багтай тоглоно.

Английн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Г.Саутгейт Үндэстнүүдийн лигт тоглох шигшээ багийн бүрэлдэхүүнээ урьдчилсан байдлаар 27 хүний бүрэлдэхүүнтэй зарлаад байна. Шигшээ багийн цугларалт Стаффордшир дахь “Гэгээн Жоржийн Парк” хөлбөмбөгийн баазад болж байгаа ажээ.

Шигшээ багийн бүрэлдэхүүнд "Саутхэмптон" клубын довтлогч Н.Рэдмонд анх удаагаа багтаад байгаа бол өнгөрсөн гурван сарын шигшээ багийн цугларалтад бэртлийн улмаас багтаж чадаагүй "Манчестер Сити" клубын Ф.Дельф, "Ливерпүүл" клубын Ж.Гомез, "Манчестер Юнайтед" клубын Ж.Лингард, "Тоттенхэм Хотспур" клубын Х.Винкс нар дуудагджээ.

Тэмцээний өмнө 27 тоглогчоос дөрөв нь гэртээ үлдэнэ. Английн шигшээ багт дуудагдсан 27 тоглогчоос ердөө ганцхан тоглогч Германы лигт тоглож байгаа бөгөөд бусад тоглогчид нь бүгдээрээ дотоодын лигийн багтаа тоглодог тоглогчид багтжээ. Энэ нь Английн хөлбөмбөг сэргэж байгааг илтгэж байна.

  • Хаалгач: Ж.Пикфорд (Эвертон), Ж.Бутланд (Стоук Сити), Т.Хейтон (Бөрнли)
  • Хамгаалагч: К.Уокер, Ж.Стоунс (хоёулаа Манчестер Сити), Д.Роүз, К.Триппер (хоёулаа Тоттенхэм Хотспур), Ж.Гомез, Т.Александр-Арнольд (хоёулаа Ливерпүүл), Х.Магуэр, Б.Чилвелль (хоёулаа Лейстер Сити), М.Кейн (Эвертон)
  • Хагас хамгаалагч: Э.Дайр, Д.Алли, Х.Винкс (бүгд Тоттенхэм Хотспур) Ж.Хендерсон (Ливерпүүл), Р.Баркли (Челси), Ж.Лингард (Манчестер Юнайтед), Ф.Дельф (Манчестер Сити), Д.Рисе (Вест Хэм Юнайтед), Ж.Вард-Проусе (Саутхэмптон)
  • Довтлогч: Р.Стэрлинг (Манчестер Юнайтед), М.Рашфорд (Манчестер Юнайтед), Х.Кейн (Тоттенхэм Хотспур), К.Вилсон (Борнмут), Н.Рэдмонд (Саутхэмптон), Ж.Санчо (Германы Боруссиа Дортмунд)

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж