"Ювентус"-ын дасгалжуулагч М.Аллегри улирлыг өндөрлүүлээд багаа орхино

Хуучирсан мэдээ: 2019.05.18-нд нийтлэгдсэн

"Ювентус"-ын дасгалжуулагч М.Аллегри улирлыг өндөрлүүлээд багаа орхино

"Ювентус"-ын дасгалжуулагч М.Аллегри улирлыг өндөрлүүлээд багаа орхино

Италийн алдарт "Ювентус" клубын дасгалжуулагч М.Аллегри 2018-2019 оны улирлыг өндөрлүүлээд, багаа орхино гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Итали мэргэжилтан М.Аллегри 2014 оны долдугаар сард "Ювентус" клубын дасгалжуулагчийн албанд томилогдож байсан. Тэрбээр тус клубын дасгалжуулагчийн албанд томилогдсоноос хойш таван улирал дараалан Италийн лигийн цомыг өргөөд байна.

"Ювентус" клуб энэ улирал Италийн лигийн аваргын цомоо хүртсэн бөгөөд М.Аллегри клубын хамтаар хамгийн сүүлийн тоглолтоо тавдугаар сарын 26-нд Сампдориа клубын эсрэг хийнэ.

Өдгөө 51 настай М.Аллегри "Ювентус" клубыг удирдсан таван жилийн хугацаандаа Италийн лигт таван улирал дараалан, Италийн цомын АШТ-д дөрвөн улирал дараалан, Италийн супер цомд таван удаа финалдаж, хоёр удаа түрүүлсэн бол Европын Аваргуудын лигт хоёр удаа дэд байранд шалгарсан.

"Ювентус" клубт ирэхээс өмнө тэрбээр "АС Милан" клубыг 2010-2014 он хүртэл дөрвөн улирал, мөн "Сассуоло" клубыг тус тус удирдаж байв.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж