Оюутнууд монгол бөхөнгийн төлөө гүйлээ 

Хуучирсан мэдээ: 2019.05.18-нд нийтлэгдсэн

Оюутнууд монгол бөхөнгийн төлөө гүйлээ 

Оюутнууд монгол бөхөнгийн төлөө гүйлээ 

Дэлхий дээр монгол бөхөн болон соргог бөхөн гэсэн хоёр зүйлийн бөхөн байдаг. Үүнээс Монгол бөхөн нь зөвхөн Монгол оронд байдаг, дэлхийд нэн ховор амьтан. Монгол бөхөнгийн тоо толгой 2014 онд 14 мянгад хүрч байсан бол 2018 оны арванхоёрдугаар сарын байдлаар 3800 хүрэхгүй үлджээ. Сүүлийн хоёр жилд бог малын мялзан өвчин, хууль бус агнуур бэлчээр, идэш тэжээлийн хомсдолын улмаас монгол бөхөн олноороо хорогдож байна.

Хэрвээ монгол бөхөн уствал энэ амьтныг өөр хаана ч дахин харах боломжгүй, зүгээр л аман яриа болон үлдэх эрсдэлтэй. Тиймээс энэ асуудалд олон нийт, шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулах, Монгол бөхөнг хамгаалах зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь Дотоод хэргийн их сургуулийн оюутнуудтай хамтран “Дэлхийд ганцхан монгол бөхөнгөө хамгаалцгаая” уриан дор "Улаанбаатар марафон-2019" олон улсын гүйлтийн тэмцээнд нэгдэн гүйлээ.

Дотоод хэргийн их сургуулийн оюутнууд "Бид энэ удаа хүсэл зорилгоо нэгтгэн монгол бөхөнгийнхөө төлөө гүйж байна. Дэлхийд 3800-хан үлдээд байгаа энэ нэн ховор амьтныг хамгаалах ажилд одоо л анхаарал хандуулахгүй бол оройтож мэднэ. Бүгдээрээ нэгдэж монгол бөхөнгөө аварцгаая” хэмээн ярилаа.

Монгол бөхөнг аврахын тулд үржил, төллөлт явагддаг нутгийг нь улсын тусгай хамгаалалтад авах, цаг агаар болон бусад болзошгүй эрсдэлээс авран хамгаалах стратеги боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай байна. Мөн монгол бөхөнг түүхэн тархац нутагт нь сэргээн нутагшуулах замаар тусгаар популяци үүсгэх нь эрсдэлийг даван туулах чухал ажил болохыг эрдэмтэн, судлаачид хүлээн зөвшөөрч байгаа юм.

Монгол бөхөн онцлогууд:

-Монгол бөхөн сүүлчийн мөстлөгийн үед арслан заан, үст хирс, сэлмэн соёот бар зэрэг өнөө үед устаж мөхсөн амьтадтай зэрэгцэн оршиж байсан эртний эрмэл амьтан. Монгол бөхөн нь Монгол орны говийн экосистемийн шүхэр зүйлүүд болох хавтгай, мазаалай, хулан, хар сүүлт зээр, тахийн адил говийн гайхамшигт зургаан амьтны нэг юм.

-Дэлхий дээр монгол бөхөн болон соргог бөхөн гэсэн хоёр зүйлийн бөхөн байдаг. Үүнээс монгол бөхөн нь зөвхөн Монголд байдаг, өөр хаана ч байхгүй нэн ховор амьтан.

-Монгол бөхөн цөлөрхөг хээрийн эрүүл байдлыг илтгэдэг чухал амьтан. Монгол бөхөн оршсоор байна гэдэг нь говь, цөлийн экологийн тэнцвэрт байдал алдагдаагүйн нотолгоо болдог.

-Монгол бөхөн эдүгээ зөвхөн Их нууруудын хотгорын Шаргын говь, Хүйсийн говь, Дөргөний хүрэн талд голчлон байршиж байна.

-Монгол бөхөн Монгол оронд буй аль ч амьтдаас хамгийн хурдан давхин зайлдаг. Тухайлбал, 80 км цаг хүртэл хурдалж чаддаг.

-Монгол бөхөнгийн хамрын хөндий нь бусад туруутан амьтадтай харьцуулахад илүү том. Энэ нь монгол бөхөн хурдан гүйж, ялангуяа удаан хугацаагаар хүйтний улиралд гүйх боломжийг олгодог байгалийн зохилдлогоо. Гүйх явцад их хэмжээний хүйтэн агаар хамрын хөндийд байрлах маш олон тооны хялгасан судсууд бүхий ханын ачаар түргэн зуур бүлээцэж, уушгийг гүйх явцад нэн шаардлагатай дулаан агаараар хангадаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж