ФОТО: Автомашингүй өдрийн мэнд

Хуучирсан мэдээ: 2019.05.18-нд нийтлэгдсэн

ФОТО: Автомашингүй өдрийн мэнд

ФОТО: Автомашингүй өдрийн мэнд

Унадаг дугуйтай, рольктой залуус, бяцхан үрээ тэргэнд суулгаад салхилж яваа ээжүүд гээд өнөөдөр /2019.05.18/ нийслэлчүүд “Автомашингүй өдөр”-ийг өнгөрүүлж байна. Хотын төв хэсгийн зам талбайгаар гэр бүл, найз нөхдөөрөө алхаж, цагийг өнгөрүүлж байгаа нь ажиглагдав. Тэр дундаа бяцхан хүүхдүүд нэг өдрийг ээж, аавтайгаа унадаг дугуй унаж, инээлдэх нь энэ өдрийн чимэг гэлтэй.

Гэр бүлээрээ амралтаа өнгөрүүлж буй Д.Чойжанцан “Өнөөдөр автомашингүй өдөр болж байна. Үргэлж л завгүй ажилтай байдаг нийслэлчүүдийн хувьд нэг өдрийг ч гэсэн тайван, амгалан, гэр бүлээрээ цагийг өнгөрүүлж байх хэрэгтэй. Гэр бүлээрээ хүүхдүүдээ тоглуулаад, алхаад сайхан байна” гэв.

Харин унадаг дугуйтай автомашингүй өдрийг өнгөрүүлж байгаа залуус “Өнөөдөр гоё өдөр байна. Би найзуудтайгаа унадаг дугуй унаж, хотын төв рүү ирсэн. Амралтын нэг өдрийг найзуудтайгаа автомашины дуу чимээг, хөдөлгөөнгүй өнгөрүүлж байгаа нь таалагдаж байна” гэлээ.

Жил бүрийн тавдугаар сарын гурав дахь долоо хоногийн Бямба гарагийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих “Автомашингүй өдөр” болгон зохион байгуулдаг уламжлалтай. Энэ өдөр дараах авто замуудын хөдөлгөөнийг 07.00-18.00 цагийн хооронд хязгаарлах юм. Тодруулбал, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам буюу Энхтайвны өргөн чөлөө, Өгөөжийн уулзвараас Драмын театр буюу Сөүлийн гудамж, Хуримын ордны урд зам буюу Гэндэнгийн гудамж, Континенталын уулзвараас ЯТТ 103-ын уулзвар хүртэл буюу Элчингийн гудамж, Бага тойруу, Бээжингийн гудамж, Токиогийн гудамжны авто замуудын хөдөлгөөнийг хязгаарлана.

Мөн энэ өдрөөр Тээврийн цагдаагийн албанаас иргэдийн болоод замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийт 299 цэгт 300 гаруй алба хаагч болон нэмэгдлээр Дотоод хэргийн их сургуулийн болон цагдаагийн сургуулийн 60 сонсогч хамтран үүрэг гүйцэтгэх  юм

А.СҮРЭН

Гэрэл зургийг Э.ЭНХБАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж