Бурхан багшийн их дүйчэн өдрийн хүндэтгэлийн үйл ажиллагаа 2019 оны тавдугаар сарын 18 буюу Зуны эхэн сарын шинийн 15-ны энэ өдөр тохиож байна.
Эл өдрийг Бурхан Буддагийн эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл явдал давхцсан өдөр хэмээн хүндэтгэдэг бөгөөд Их дүйчин өдрийг Бурханы шашин дэлгэрсэн Азийн улс орнуудад баярын өдөр болгон тэмдэглэдэг бол Австрали, Европын бурхны шашинтнууд энэ өдрийг маш өргөн дэлгэр тэмдэглэдэг. НҮБ-аас энэ өдрийг “Эв нэгдлийн өдөр” болгон тэмдэглэдэг байна.
Монгол оронд бурхны шашин гурван удаа дэлгэрсэн. Дүйчин өдрийн гол утга нь энэрэнгүй сэтгэлийг үүсгэн эелдэг зөөлөн үг хэлэлцэх өдөр юм. Энэ өдөр эгнэшгүй буян хурааж, өөрийн тусыг огоорон бусдын тусыг санан амьтны амь таслахгүй, болж өгвөл махан хоол хэрэглэхгүй, хүний эс өгснийг авахгүй, худал ярихгүй, муу үг хэлэхгүй, бусдыг хүндлэн уучилж энэ өдрийг тэмдэглэх учиртай аж.
Бурхан багшийн Их Дүйчэн өдрийг Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, бурханы шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, төвүүд хамтран “Бурхан багшийн Их Дүйчэн өдрийн баяр” болгон тэмдэглэж байна.
Гандантэгчэнлин хийдэд өглөөний 05:00-21:00 цаг хүртэл Бурхан багшийн ринсэл залах болон шашин, соёлын арга хэмжээ зохион байгуулагдаж буй юм.
Б.ЖАРГАЛ
Zochin 2019-05-18 66.181.161.7
Demjij bain
Irgen 2019-05-18 66.181.161.119
Zowoo demjij bnaa ene shashin buur hubalai haan uyd baisan shashin shuudee tuuhee sain unshchaad zow yriach manj oruulj irsen gej yundaa hudlaa yrina we
Зочин 2019-05-18 202.126.88.173
Сайхан санаа байнаа дэмжиж байна
Зочин 2019-05-18 202.126.88.173
Зөв дэмжиж байна энэ өдрийг архигүй өдөр болгох хэрэгтэй
Зочин 2019-05-18 202.21.107.113
Бурханы шашнаас болоод дорд орсон юм биш, атаа жөтөө ч сэтгэлдээ баригдаад нэгийгээ өөд нь гаргадаггүй дээ л манарч байгаа юм ш дээ.
Зочин 2019-05-18 119.40.99.101
Бурханы шашин бол хамгийн нигүүлсэнгүй шашин/философи. Манайд энэ зөв хөгжих хэрэгтэй байна
Irgen 2019-05-18 49.0.212.145
Хамгийн идэвхгүй байдлыг сургадаг шашин, монголыг ийм дорой болгох гэж манжууд зориудаар оруулж ирсэн
Зочин 2019-05-18 213.61.242.164
Манж өөрийнхөө улсад бурханы, тэр тусмаа шарын шашныг оруулсан байдаг. Тэгвэл манж өөрсдийгөө ийм дорой болгох гэж оруулсан болох уу? Тайван, Япон зэрэг улсад Бурханы шашин дэлгэрсэн хэрнээ их хөдөлмөрч байгааг юу гэх вэ?
Зочин 2019-05-18 202.126.88.173
Бурханы шашныг шүтэж ирсний хүчинд Монголчууд арай жудагтай хүмүүжилтэй тайван амгалан хүндлэх мэндлэх ёс суртахуунтай ирсээн .Зарим алдаа гардаг л байх Харин исүс мэтийн шашин наанаа инээж чихэр өгч байгаа ч хожим залуусын хүмүүжил маш харгис хувиа хичээсэн аав ээжээ ч үл тоох хүйтэн сэтгэлтэй болгосон байна