“Миний дэлгүүр” ХХК 11 жил тасралтгүй ТОП-100 ААН-д шалгарлаа | News.MN

“Миний дэлгүүр” ХХК 11 жил тасралтгүй ТОП-100 ААН-д шалгарлаа

“Миний дэлгүүр” ХХК 11 жил тасралтгүй ТОП-100 ААН-д шалгарлаа

“Миний дэлгүүр” ХХК 11 жил тасралтгүй ТОП-100 ААН-д шалгарлаа

Монголын үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАҮТ/, Монгол Улсын Засгийн газраас хамтран жил бүр улс орны нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй аж ахуй нэгжийг эрэмбэлдэг уламжлалын дагуу 2018 оны “ТОП-100” аж ахуй нэгжийг өргөмжлөх ёслолын ажиллагаа 05 дугаар сарын 17-нд амжилттай зохион байгуулагдлаа.

“ТОП 100” аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулахдаа Монгол улсын эдийн засгийн хөгжил, ард түмний амьдралд оруулж буй хувь нэмрээр нь үнэлж тодруулдаг ба тухайн жилдээ улсад төлсөн татвар, орлого, хөрөнгө, ашиг, ажиллагсдын тоо гэсэн 5  үзүүлэлтээр яам, агентлагуудаас санал авах зарчмаар тодруулдаг юм.

“Миний дэлгүүр” ХХК нь энэ жил амжилтаа бататган 11 жил тасралтгүй Монгол улсын ТОП-100 аж ахуйн нэгжид шалгарлаа.

“Монхангай” группийн “Миний дэлгүүр ” ХХК нь “МИНИИ” сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг бөгөөд өдгөө 26 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. “МИНИИ” сүлжээ дэлгүүр нь урт хугацаанд “Хэрэглэгчдийн хэрэглээний өртгийг хэмнэж тэдний амьдралын хэв маягийг баяжуулахад оршино” гэсэн эрхэм зорилготойгоор хэрэглэгчиддээ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн доод үнээр санал болгосоор ирсэн.

Түүнчлэн 2017 оноос эхлэн хэрэглэгчиддээ чиглэсэн, үнэнч хэрэглэгчдээ урамшуулсан “Миний” бонус картыг нэвтрүүлсэн мөн “Surprise” сугалаа, “Морьтон Монгол” “Seven Eleven” зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдийг үндэсний уламжлалт баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан зохион байгуулан ажиллаж байна.

Мөн манай хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр ажлын байрыг тогтмол нэмэгдүүлж, дотоодын үйлдвэрлэл эрхлэгч болон хүнсний ногоо тариаланчдыг дэмжих олон  хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр байна.

Биднийг сонгон үйлчлүүлдэг эрхэм хэрэглэгчид болон хамтран ажилладаг эрхэм харилцагч та бүхэндээ баярлалаа.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-18 64.119.17.173

Дэлгүүрийнхан тохижолт ажилчидийнхан харьцаа үйлчилгээний соёл энэ тэр нь бол ёстой муу. Сүүлийн үед арай гайгүй хядрал урамшуулал энэ тэр марктинг сайтай болоод байх шиг байгаа. Дэлгүүрүүддээ завсар хийлдээ. Ажилчидаа сургалдаа

Avatar

Ulzii 2019-05-18 202.131.225.197

Tiim muu uilchilgeetei gazar yaj iim mundag shagnal avaad bdag bnaaaa!!!

Avatar

Зочин 2019-05-18 202.55.191.130

MINII DELGUUR DANDAA MUUDSAN BARAA ZARDAG HOGIIN GAZAR!!!

Avatar

Зочин 2019-05-18 202.55.191.130

UGAASAA SHAL TENEG SHAGNAL, JIL BUR L YAG ADILHAN KOMPANIUD YAG ADILHAN SHAGNAL AVCH, HULEEN AVALTAND NI OROHIIN TULD HUMUUS NI MUNGU TULJ ORDOG, BAS KOMPANI BOLGON UURDIIGUU TV-GEER GARGAHIIN TULD TV SUVGUUDAD DUGTUITAI MUNGU TULJ YARILTSLAGA UGDUG, HAHAHA!!! ANANASTAI TAHIA, TURGEN BUTSALGAGCHID BOLGOSON UHRIIN MAH HAHAHAHA!!!!!!!!

Avatar

Сонин л юм 2019-05-18 103.212.118.98

Сонин юм аа кккк

Avatar

Zochin 2019-05-18 66.181.161.19

amraktiin udriin hymdral ni bas dajgui l bdg yum

Avatar

Irgen 2019-05-18 49.0.212.145

Миний зах ёстой дэлбэрцэн хөдөөний хөлдүү газар, 21-р хорооллын миний зах руу орохоор заримдаа баас үнэртээд байдаг, миний захын хажууд Сансар супермаркет хамаагүй өндөр хөгжилтэй газар

Avatar

Зочин 2019-05-18 64.119.22.10

үйлчилгээ, орчин гээд л бас л дэлбэрцэн дэлгүүр шүү, баярлалаа гэдэг үгийг худалдагчид нь огт хэрэглэж үзээгүй байхаа, эсвэл цаанаасаа хориглодог юм болов уу? Манай гэртэй ойрхон байдаг болохоор аргагүйн эрхэнд л орох юмдаа, тэрнээс биш ч зүглэлтгүй дэлгүүр.

Avatar

Зочин 2019-05-18 202.9.42.35

Ер нь танайх өрсөлдөөнд ялагдсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд зайгаа тавьж өгөх хэрэгтэй. Үнийн бодлого, тав тух, тохижилт, хэрэглэгчийг урамшуулах систем, барааны сонголт гээд бүх юмаараа новшийн. Хотын төвийн Далай ээжийгээ зараад зайлбал таарна. Та нарын оронд е-mart ч юм уу, цэвэрхэн, орчин үеийн, гоё дэлгүүр нээгдээсэй гэж хүлээх юм даа. Хотын төвд ийм заваан дэлгүүр байх гэж. Аргагүйн эрхэнд хааяа орохоор дур гутдаг шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж