"Автомашингүй өдөр” болон “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг өнөөдөр /2019.05.18/ зохион байгуулах учир нийслэлд үйл ажиллагаа явуулж буй томоохон зах, худалдааны төвүүд амарна.
Иймээс иргэд ажил, амралтаа зохицуулах шаардлага гарч байна. Төв замаар троллейбус явахгүй, нийтийн тээврийн автобусны чиглэлд өөрчлөлт орно. Бусад чиглэлийн үйлчилгээ тусгай хуваарийн дагуу явна. Хязгаарлалтын цаг дуусангуут нийтийн тээврийн автобус ердийн хуваариараа үйлчилнэ.
Холбоотой мэдээ