Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа 6 дүүрэгт явагдаж байна | News.MN

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа 6 дүүрэгт явагдаж байна

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа 6 дүүрэгт явагдаж байна

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа 6 дүүрэгт явагдаж байна

Махны үнэ өсөн нэмэгдээд буй энэ цаг үед хэрэглэгчдэд нөөцийн махны худалдааг илүү ойртуулах, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 18, 19-нд буюу энэ амралтын өдрүүдээр махны өргөтгөсөн худалдааг нийслэлийн зургаан дүүргийн 10 байршилд зохион байгуулж байна.

Өргөтгөсөн худалдааны үеэр үхрийн махыг нэг кг-ыг нь 7200 төгрөг, хонины махыг нэг кг-ыг нь 6000 төгрөг, ямааны махыг нэг кг-ыг нь 5500 төгрөгөөр худалдах ажээ.

ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААНЫ БАЙРШИЛ:

Сонгинохайрхан дүүрэг

1.Баянхошууны эцэс

2.Толгойтын эцэс

3.Содон хороолол

Хан-Уул дүүрэг

Нисэх Буянт ухаа 1 хорооллын баруун талд

Яармагийн хуучин эцэст

Сүхбаатар дүүрэг

Хангай хороолол

Баянгол дүүрэг

25 дугаар эмийн сангийн зүүн талд KFC сүлжээ хоолны газрын зүүн талын байрны урд талбай.

Баянзүрх дүүрэг

Жуковын талбай

Чингэлтэй дүүрэг

Бөмбөгөр худалдааны төв

Хайлаастын эцэс

Жич:Бэлтгэсэн махыг жижиглэнгээр савлагаатайгаар худалдана.

Сануулахад, Засгийн газрын 2016 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан “Мах, сүүний анхдугаар аян”-ыг орон даяар өрнүүлж, хаврын улиралд нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд тогтвортой үнээр мах нийлүүлэх зорилгоор гурван аж ахуйн нэгж 4000 тн мах бэлтгэн, дөрөвдүгээр сарын 15-наас долдугаар сар хүртэлх хугацаанд нийслэлийн есөн дүүргийн 137 дэлгүүрээр худалдаалж эхлээд байна.

Э.ЖОНОН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2019-05-18 66.181.182.23

Оройтсон бороо.,МяАН даа бачрлалаа. Заяа чинь

Avatar

Зочин 2019-05-18 66.181.180.45

ХЯТАДУУД МУ РУУ ТАНК БИШ ЦЭРЭГ БИШ ЧЕНЖҮҮДЭЭРЭЭ ТОВТОЛЖ БАЙГАА МАНАЙ ТӨРИЙН МАЛУУД МЭДЭХГҮЙ УЛАМ Л УРХИНД УНААД БАЙХ ЮМ. л******д ХУЛГАЙ ХИЙЖ АВЛИГА АЛБАН ТУШААЛАА АШИГЛАЖ ЯАЖ БАЯЖИХ УУ, ДАРАА НЬ ХЭРГИЙГ ЯАЖ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ УУ ГЭХЭЭС ӨӨР ЗҮЙЛД АНХААРАХГҮЙ ЮУ Ч ХИЙХГҮЙ БАЙНА.

Avatar

Зочин 2019-05-18 66.181.180.45

ЧЕНЖҮҮДИЙН БҮХ МАХНЫ ҮЙЛДВЭРҮҮДИЙГ ХААЖ ТӨҮГ МАХНЫ ҮЙЛДВЭР АЙМАГ НИЙСЭЛ БҮРТ БАЙГУУЛАХГҮЙ БОЛ МОНГОЛЧУУД МАХ ИДЭЖ ЧАДАХГҮЙ БОЛОХ НЬ. ТӨРИЙН ӨМЧИТ МАХНЫ ҮЙЛДВЭР МАЛЧДААС МАХ АВДАГ НОРМ ТОГТООНО, ЗАРАХ ҮНЭЭ Ч ТОГТООНО. ҮР ДҮНД НЬ ЭРҮҮЛ АХИУН ШААРДЛАГА ХАНГАСАН МАХАААР ИРГЭД ХАНГАГДАХ БОЛНО. МАХ ЭКСПОРТОЛОХЫГ ЗӨВХӨН ТӨРИЙН КОМПАНИАР ДАМЖУУЛАХ ХЭРЭГТЭЙ. МӨН МАЛЧДААС ТАТВАР АВААД ТОДОРХОЙ ХӨРӨНГИЙГ МАЛЫГ ЭРҮҮЛЖҮҮЛЭХЭД ЗАРЦУУЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. МОНГОЛЧУУД ЧЕНЖҮҮДЭД ДАРЛУУЖ БАЙНА.

Avatar

зочин 2019-05-18 202.9.43.177

Энэ бол тэнэглэл….Монгол малын үнэ ханш өсөх болхоор л буулгах гээд тэнэгтээд байдаг төр засаг гэж байж болох уу ?.Энэ чинь малчин ардын эсрэг ажиллагаа болчихоод байна …. МАН нам сөнөтүгэй !!!

Avatar

Зочин 2019-05-18 64.119.24.240

Малчид мал махаа хятадтайгаа нийлээд Ийм байдалд хургэсэн юм. х****а нэг тегрегийн татвар телдеггуй байж юун яасан ийсэн эсрэг ажил. Хол очиод хуцацгаа.

Avatar

Иргэн 2019-05-18 49.0.212.145

МАН-ын сонгуулийн шоу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж